Бөөрөлжүүтийн цахилгаан станцад осол гарч, засварын ажил үргэлжилж байна
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын туршилтын явцад осол гарч, засварын ажил эхэлжээ. Тодруулбал, тус цахилгаан станц ачаалалттай туршилт буюу галлагаа хийж, үе шаттай тогоо өгч эхэлж байх үед технологийн дамжлагад нь энэ сарын 10-ны өглөө осол гарч, яаралтай засахаар ажиллаж байгаа ажээ.
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүнээс 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.
Өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 мВт хүчин чадалтай станцыг ашиглалтад орсон.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн.
Өнөөдөр бид уг төслийн эхний үе шатыг нээсэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Энэхүү эхний үе шатыг нээснээр 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 71 км урттай 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг бий болгох боломж бүрдлээ" гэж тодотгож байв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.102] 2024-12-13 04:27:02
Аливаа үйлдвэрлэлд асуудал доголдол гардаг л шүү дээ. Засчихна. Харин хүмүүсийн тархины ялзрал улам л газар аваад байх юм.
Настан новш [202.126.88.183] 2024-12-12 22:11:42
Бодийн Баясгалан гэдэг хогийн барьсан цахилгаан станц туршилтаа олигтойхон давж чадахгүй,дээр нь Чойжилсүрэн гэж хазгай хэлтэй амьтан БАЙНГА л шуурхай ажиллаж,засаж сэлбээд байна гэж хуцах юм.Энэ өвлийг яаж давах юм бүү мэд.Хөгшин бид нар далдарна биз,хүүхэд залуучууд хэцүү байна.Угаартуулаад,хөлдөөгөөд дуусгах юм байна.Урьд насандаа МАН д ямар гай тарьсан юм болоо.....бурхан гэж байдаг болоо ядарсан биднийгээ харж үзээч.
Юмжир бахвай [66.181.186.215] 2024-12-12 12:55:50
Бушуу туулай блрвиндоо чацга баастай. Муу хүний хийсэн юм цаанаа нэг л эвгүйдээ!!! Энэ юу ч биш дэлбэрч ч магад.
Зочин [203.91.115.51] 2024-12-12 12:30:00
Энэ бол зүгээр тарифыг нэмэх хуйвалдаан байсан юм.
Зочин [203.91.115.51] 2024-12-12 12:29:35
Энэ худлаа шүү. Зориуд зохион байгуулалттайгаар осол зохион байгуулж үйлдвэрийг зогсоосон.
Бурхан&чөтгөр [139.5.217.156] 2024-12-12 08:22:03
СОНОР СЭРЭМЖТЭЙ АЖИЛЛААРАЙ! МОНГОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ ХЭНД АШИГГҮЙВ ГЭДГИЙГ....
Зочин [66.181.190.104] 2024-12-12 05:28:25
Бодь групп хөрөнгө зарахдаа нарийн харамч байдал үйл ажиллагаанд нь анзаарагддаг. Энэ станцдаа тэгээгүй байгаасай.
Эрлийз [202.126.88.183] 2024-12-12 22:17:03
Бодь төмөр замыг дэлхийд байхгүй үнээр барьсан,энэ Бөөрөлжүүт гэдэг нь ч мөн ялгаагүй.Эрлийз би хүртэл дургүйцэж байна.
Ахмад [202.9.41.5] 2024-12-11 23:46:28
Хурдхан л засмаар юмаа !!!Залуус аа , Энэ цахилгааны хязгаарлалт утгаа алдлаа !!! Цахилгааны үнээ нэмчихээд ингэж хязгаарлалт хийж болохгүй шүү дээ !!! Чойжоо сайд аа !!!