Жо Байден хүү Хантертаа өршөөл үзүүлэв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Ням гаригт, татвараас зайлсхийснээ хүлээн зөвшөөрч, галт зэвсгийн хэргээр ял сонссон өөрийн хүү Хантер Байдендаа албан ёсоор өршөөл үзүүлсэнээ мэдэгджээ.

Тэрбээр "Өнөөдөр би хүү Хантертаа өршөөл үзүүлэх тухай хуульд гарын үсэг зурлаа. Би ажлаа авсан өдрөөсөө эхлэн Хууль зүйн яамны шийдвэр гаргахад хөндлөнгөөс оролцохгүйгээ илэрхийлж, хэлсэн үгэндээ хүрсэн " гэж мэдэгдэлдээ дурджээ.

Мөн тэрбээр “Миний хүүг зориуд онцолж шийтгэсэн” хэмээгээд, түүний холбогдсон хэргүүд “шударга ёсны алдаа байсан" гэж мэдэгдсэн байна.

Хантер Байден есдүгээр сарын эхээр татвараас зайлсхийсэн гэх хэргээ хүлээсэн бөгөөд өнгөрсөн зургадугаар сард галт зэвсэг эзэмшсэн, хууль бусаар мансууруулах бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. Иймд Ерөнхийлөгчийн алба хашиж буй хүний хүүхэд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн анхны тохиолдол болсон билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь “Хүүдээ өршөөл үзүүлэхгүй” гэж, мөн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга ч хоёр сарын өмнө буюу есдүгээр сард “Ж.Байден хүүдээ өршөөл үзүүлэхгүй” гэж тус тус мэдэгдэж байв.

ВВС агентлагийн мэдээлснээр, Жо Байден өнгөрсөн Ням гаргийн орой хийсэн мэдэгдэлдээ “Хэдийгээр шударга ёсны тогтолцоонд итгэдэг ч 'улс төр энэ үйл явцад халдварлаж', шударга ёсыг алдагдуулахад хүргэсэн” гээд, шийдвэрийг хойшлуулах нь утгагүй хэмээн дурджээ. Мөн тэрбээр “Эцэг, Ерөнхийлөгч хүн яагаад ийм шийдвэр гаргасныг америкчууд ойлгоно гэж найдаж байна” гэж хэлсэн байна.

Хантер Байден "Мансууруулах бодист донтсон хар бараан тэр өдрүүдэд миний хийсэн алдааг улс төрийн тавцанд авчирч, гэр бүлийг маань олон нийтийн өмнө гутаан доромжлох зорилгоор ашигласан” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр "Өнөөдөр надад үзүүлсэн өршөөлийг би талархан хүлээн авч, дахин эхлүүлсэн амьдралаа өвчтэй, зовж шаналж буй хүмүүст туслахад зориулна" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS, BBC
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.