БНСУ-д монгол залуу галд шатаж, амиа алджээ

Aдмин / Эрүүл мэнд

БНСУ-ын нэгэн үйлдвэрийн ажилчдаа байрлуулж байсан чингэлэгт гал гарч, нэг хүн амь насаа алдсан мэдээлэл тус улсын хэвлэлүүдэд гарсан. Галын улмаас амиа алдсан хүн Монгол Улсын иргэн, 20 гаруй насны эрэгтэй байсныг тогтоожээ.

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Кёнги мужийн Ансон хотын бордооны үйлдвэрийн чингэлэгт гал гарсны улмаас нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар галын улмаас чингэлэгт шатаж амь насаа алдсан хүнийг хэн болохыг тогтоогоогүй талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлж байв.

Гэвч шалгалтын явцад амиа алдсан хүн 20 гаруй насны, Монгол Улсын иргэн А гэгч болох нь тогтоогдсон талаар Кёнги Ансон хотын цагдаагийн хэлтсээс өчигдөр (2024.12.01) мэдээлrээ.

Хохирогч хэн болохыг хамтран ажилладаг найзаас нь олж мэдсэн байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Тус үйлдвэрт ажилладаг 20 гаруй насны монгол ажилтан Б нь өөрийн танил А-г галд шатаж байгааг гал унтраах үед мэдүүлж байсан” гэсэн мэдээлжээ.

Шатсан чингэлгийг тухайн үйлдвэр ажилчдын байр болгон ашиглаж байсан аж. Урьдчилсан байдлаар, галыг цахилгааны залгуураас гарсан гэж үзэж байгаа бөгөөд галын жинхэнэ шалтгааныг тодруулахаар шалгаж байгаа аж.

Түүнчлэн дээрх мэдүүлгийг өгсөн гэх 20 гаруй насны монгол залуу Б нь хэргийн газарт байсан гэх боловч галыг унтраасны дараа сураггүй алга болсон байна. Түүнийг хууль бусаар ажиллаж байсан учир зугтсан гэж цагдаагийнхан үзэж буй бөгөөд эрэн сурвалжилж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ


Сэтгэгдэл

Vdvazn [178.68.41.154] 2025-01-08 12:43:42

ivermectin 3mg tabs - <a href="https://ivercand.com/">ivermectin 6mg online</a> buy tegretol tablets

irgen [178.116.27.213] 2024-12-05 13:54:25

turd garsan hulgaichuudad nvgel ni ochig huurhii duu hoid turulduu bayan orondoo bayan irgen bolj turuurei.iim bayal iim tsuuhun hynd zygeer l halamj tetgever tsaling 5 saya bolgoson ch chadna.daanch deegyyree huvaaj iddeg shorond suudaggyi bvleglelees bolj jiriin irged Colongost ochij bair unaanii mungu hiih booliin ajil iim gazar untaj amia aldsaar irgedee bostsgooe hairan zaluus...ynen hereg algaa mongol sunuluu duu.koloni bolloo urunduu barigdaad

Зочин [66.181.184.89] 2024-12-04 22:42:50

Үнэхээр Монгол залуучууд маань амьдрах аргаа олохгүй хэцүү байна даа.Ажиллах хэдэн сайхан үйлдвэр барьчихсан бол юу хийж хүний нутагт гахайн байр шиг юманд сууж хамгийн хүнд хэцүүгий нь хийж амь насаа алдах вэ дээ.Төрд гарсан бэрднүүдээс болж байгаа юм.

Зочин [202.9.41.93] 2024-12-05 15:51:00

төрд бэрднүүд өөрсдөө очоод гарчихаагүй байхаа ? бид сонгуулиар сонгоод гаргаад байгаа биз дээ ?

Зочин [66.181.176.182] 2024-12-03 09:12:01

3 сая 500 мянган хүн амаа хүний нутагт ажиллуулахгүй сайхан амьдруулах боломжийг хулгайлсан луйварчид төрийн толгойд ноёрхсон гайнуудаас болж л амь нас эрүүл мэнд эцэг эх хань ижил хамаатан садан эх орноо орхин нэг хэсэг нь амиа алдаж нэг хэсэг нь залуу насны жаргалыг мэдрэлгүй сэтгэлийн дарамттай ажиллаж байгаа.

Зочин [59.153.113.228] 2024-12-04 00:11:31

Яг үнэн!!! Цөөхөн иргэнээ аятайхан амьдруулчихаж чадахгүй муу новшнууд!!!

Зочин [66.181.181.227] 2024-12-03 22:34:52

Эвий эвий хөөрхий ямар сайн бхав дэ. Харамсалтай юма. Залуу хүмүүсийг хүний нутагт ингэж амьдралаа залгуулж бгааг харахад хэцүү л бна.. Найз нь бас л хар бсан бх.. Хэцүү ч юма .. Монголын эмгэнэл...залуучуудаа дэмжинэ гэж бхгүй өрнөас өрний хооронд амьдарч бна. Цалин нь амьдралд нь хүрэлцэхүй гүйтэй хүний газар л очиж хэд ахиу төгрөг олох гэж амь насаа дэнчин тавьж эхнэр хүүхдээ тэжээх гэж яваад л амь насаа алдаж . Тун харамсмаар юма..

Зочин [202.9.40.114] 2024-12-03 13:09:28

Unen unen, archaagui turiin udirdlagauud, turiin 3 undurlug bolon buh shatnii udirdlaguud, avilgach huvia bodson ulsiin ih hurliin bolon zasgiin gazriin gishuud buruutai

Zochin [202.126.90.206] 2024-12-03 07:07:53

huuliaraa kontenort amidrahiig ali 2002 ond horison bdag hairan zaluu

Zochin [72.143.238.94] 2024-12-03 00:32:38

Haramsaltai .Mongol zaluus harid ami nasaaraa hohirson hergiin araas mongoliin elchin etsee hurtel yawj dahin irgen hohirohgui bh arga hemjee awah heregtei

Зочин [202.9.40.114] 2024-12-03 13:11:11

Tiishdee, elchin nertei ajilgui ulsiin mungu idsen uusan zugaalsan garuud on bgaashdee. Ajlaa hiisen shig hiigeechee lalruudaa

Ftvtv5 [122.201.31.230] 2024-12-02 20:11:20

Yvyg

Zochin [59.153.113.233] 2024-12-02 18:58:27

EE burhan ymar haramsaltai ym be


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.