Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ

Aдмин / Эрүүл мэнд

Утааны сонсгол хийхээр "Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжуулцгаая" хэмээн гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Гарын үсэг цуглуулах ажил өчигдөр (2024.11.27) эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. 70 мянган гарын үсэг цуглуулах бөгөөд одоогоор 447 иргэн нэгдэж гарын үсгээ зуржээ.

Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус, тус үндэслэн “Утааны сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж ийнхүү гарын үсэг цуглуулж буй юм.

Хэрвээ та нэгдэхийг хүсвэл энд дарж гарын үсгээ зурах боломжтой.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.167] 2024-11-28 14:34:23

Яг наанаа зогсоод зуруулах биш байгууллагуудаар яваад зуруулвал яадаг болоо. Энэ утаа үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Бид болон үр хүүхэд минт хэдий хэр хугацаанд амьд явах ямарч баталгаа алга. Ард иргэдийг хомроголон усгана гэж л энэ байхдаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.