ЗГ: Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна

Aдмин / Орон нутаг

Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан,

-Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах,

-Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх болон малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах,

-Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах,

-Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, хүнсний ногооны механикжуулалт, хадгалалтын нөхцөлийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн уялдааг хангасан цогц бодлогыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд тус салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл улсын хэмжээнд 90 орчим хувьтай байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.209] 2024-11-27 20:44:52

Ажилгүй ахиагүй хөдөөнийхөнд хотынхон хэзээ ч бүү тусла. Өөрийнхөө хөрөнгийг ална уу? Арвижуулна уу бидэнд ямар ч хамаагүй бид ёстой хөдөөнийхөнд өгөхөөр өөл болсон шүү гэтэл хөдөөнийхөн өөрсдийнхөө сайн зуд турханыг давсан юм шиг солиордог нөхдүүд байдаг шүү. Мөн зун хөдөө амарч яваа айлын жаахан хүүхдүүдэд атга ааруул аваад өгдөггүй ёстой бузар новшнууд байдаг шүү

Зочин [202.126.88.209] 2024-11-27 20:41:37

Малчидыг жил бүр өөрсдөөр нь хадлан тэжээл, гартэжээл, худаг ус, хадлан бордоо, өтөг бууц, хөрзөн, хүчит тэжээл, цайны шаар, ерхөг согоо үр, халгай, эм тариа, шифриц, хужир шүү, нэмнээ, элгэвч, хашаа хороо, хүрз, гэрийн дулаалга,малчид өөрсдөө хоол унд, хувцас хэрэглэл, эм тариа, цайl давс, хоол ундаа эртнээс сайн бэлдсэн нөхцөлд өвөлд өнгөтэй ордог ёстой шүү. Энэ жил МУНДАГ АЖИЛЧ, ХАРИУЦЛАГАТАЙ САЙДТАЙ БОЛСОНД ҮНЭХЭЭР БАЯРЛАЖ БАЙГАА ШҮҮ. ТҮҮНЭЭС ХӨДӨӨНИЙХӨН ЗУГЖИН АРХИ АЙРАГ ЭРГҮҮЛЖ БАЙГААД ӨВӨЛТЭЙ ЗОЛГОНГУУТАА АНХНЫ ЦАСНААР ЗУД ГЭЭЛ СОЛИОРДОГ НӨХДҮҮД ШҮҮ.

Dandar [103.168.34.130] 2024-11-27 19:32:54

Ugaasaa l negdel bh ued otriin malchidaa bng ergej toirch halamj uzuuldeg bsn ulamjilal bii ! huuramch hargis ardchilald jiriin irged , malchin tumen suirch bn shuu !


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.