Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ
2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгохыг оролдсон гэх үндэслэлээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг дүүргийн шүүгч Таня Чуткен тусгай прокурор Жек Смитийн хүсэлтээр хэрэгсэхгүй болгожээ.
Шүүгч Т.Чуткен хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Д.Трампын Цагаан ордонд байх хугацаа дууссаны дараа дахин сэргээх хүсэлт гаргах боломжтойгоор шийдвэрлэжээ.
“Ерөнхийлөгчид олгосон халдашгүй дархан байдал нь түр зуурынх бөгөөд албан тушаалаасаа буусны дараа дуусгавар болно" гэдгийг шүүгч онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын тусгай прокурор Жек Смит Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампад үүсгэсэн хэргийг хянан шалгах ажиллагааг зогсоох хүсэлт гаргаж байгаагаа даваа гарагт мэдэгдсэн байна.
“Үндсэн хуульд эрүүгийн хариуцлагад татагдагчийг үүрэгт ажилдаа орохоос өмнө энэ хэргийг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байгаа тул Хууль зүйн яам ийм байр суурь баримталж байна” гэж тусгай прокурор Ж.Смит зургаан хуудас шүүхийн баримт бичигт бичсэн байна. Үүний сацуу тэрбээр “хэргийн үндэслэлийн талаарх яллагч талын байр суурь өөрчлөгдөөгүй, харин нөхцөл байдал өөрчлөгдсөн” гэж онцлон тэмдэглэжээ.
Харин Д.Трамп мэдэгдэхдээ "эдгээр хэрэг болон бусад бүх хэрэг утга учиргүй, хууль бус байсан бөгөөд надад хэзээ ч үүсгэх ёсгүй байсан" гэв. “Ардчилсан намынхан татвар төлөгчдийн 100 гаруй сая долларыг улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд дэмий үрсэн” гэж тэрбээр хэлсэн байна.
Тусгай прокурор Ж.Смит Д.Трампын эсрэг явуулсан мөрдөн шалгах ажиллагааныхаа талаарх эцсийн тайланг нийтлэхээр төлөвлөж байгаа тухай энэ талаар мэдээлэлтэй эх сурвалж мэдээлжээ.
Ерөнхий прокурор Меррик Гарленд уг тайланг тусгай прокурорын өмнөх тайлангуудын адил танилцуулах төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын эсрэг хоёр хэрэг үүсгэн шалгаж байсан Ж.Смит ажлаа дуусгаж, огцрох төлөвлөгөөтэй байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Харин Д.Трамп тангараг өргөснийхөө дараа "хоёр хормын дотор" түүнийг хална гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.127] 2024-11-27 03:52:34
Байден түүнийг захиалгаар хөнөөх гурван удаагийн оролдлого хийсэн. Байденийг ардчилсан намтай нь хамт шүүхэд өгөх хэрэгтэй.
Зочин [202.9.46.127] 2024-11-27 03:50:17
Долларын эзэд зэвсэг үйлдвэрлэгч корпорацуудын эзэд украины дайныг эхлүүлэхийн тулд түүнийг ялагдуулж утсан хүүхэлдэй Байденийг луйвраар ерөнхийлөгчөөр сонгосон.
Зочин [66.181.176.246] 2024-11-26 19:15:20
Тэр хогийн байденг шоронд суулгавал таарна
Зочин [202.9.46.127] 2024-11-26 13:46:50
Байден түүнийг саналыг хулгайлж хууль бусаар ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Зочин [122.201.31.114] 2024-11-26 16:46:06
Тийм байх шүү ..