Меркель: Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийх шаардлагатай
Германы канцлер асан Ангела Меркель Британийн “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Киев болон түүний барууны холбоотнууд Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар ОХУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэх шаардлагатай” гэж хэлжээ.
Тэрбээр "Украины тусгаар тогтнолыг хамгаалах нь бидний үүрэг бөгөөд үүнтэй холбогдуулан одоогийн засгийн газар болон Европын холбооны хийж буй үйл ажиллагааг би дэмжиж байна. Гэхдээ бидэнд яриа хэлэлцээ хэрэгтэй болно. Цэргийн аргаар асуудлыг шийдвэрлэх ямар ч боломж байхгүй" гээд, дэлхий томоохон мөргөлдөөний ирмэгт тулахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Меркель өнөөгийн улстөрчдөд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хэрхэн харилцаа тогтоох талаар зөвлөхдөө “Америкийн ирээдүйн удирдагчтай харилцахдаа зөвхөн "чин сэтгэлээсээ", тууштай байж, "түүний санаа бодлыг сонсох" хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр, Европын орнууд батлан хамгаалахын хэрэгцээндээ хэт бага мөнгө зарцуулдаг гэж өмнө нь Трампын хэлж байсан нь зөв ажээ.
Мөн тэрбээр "Үүнээс гадна зүгээр л тууштай байгаарай. Хэт найрсаг, эсвэл хэтэрхий хатуу байж болохгүй. Зүгээр л өөрийнхөөрөө байгаарай. Нөхцөл байдлыг хамгийн сайнаар эргүүлэхийг хичээ. Хамгийн гол нь бүү ай" гэж нэмж хэлсэн байна.
Сирийн дүрвэгсдийн талаар баримталж байсан бодлогынх нь талаар асуухад Меркель “Германы баруун жигүүрийн популист намуудын нэр хүндийг өсгөхөд хувь нэмрээ оруулсан ч шийдвэртээ харамсдаггүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.177.173] 2024-11-26 17:39:24
энэ герман маш ухаантай мань пүтлерийг сүүлийн 10 гаран жил тарвага шиг хошгоруулж байгаад нүхнээс нь сугалж чадсан. одоо мань тарвага агнуулж оросыг хөмөрч дуусаж байна
Мундаг улс төрч, дахин давтагдахгүй бүсгүй [103.57.95.70] 2024-11-26 02:10:02
Зөв, маш зөв. Меркель бол мундаг улс төрч. Өмнөх канцлеруудийн шийрийг хатаасан хүн. Даан ч АНУ Германы улс төрд оролцож түүнийг зайлуулчихсан. Одооны Олаф Шольц бол Меркелийн хаанан ч хүрэхгүй. Америкийн цаасан хүүхэлдэй.
Зочин [122.201.31.114] 2024-11-26 17:05:42
Орос украйн мөргөлдөөн эхлэхэд Ангела Маркель ( германы канцлер асан ) БИД УКРАЙНЫГ ДУТУУ БЭЛТГЭЖЭЭ гэж ярьж байсан хүн дээ . Зорилго нь дэндүү хатуу болохыг одоо л ойлгож дээ .
зочин [66.181.182.233] 2024-11-25 22:08:13
Энэ ямар учиртай, хэнд зориулсан, юун мэдээ вэ? үнэн үү?