Зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн амиа алдав
Дорнод аймгийн замд энэ сарын 23-нд зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн амиа алджээ. Тодруулбал, "Ланд 200" маркийн автомашин "Ford" маркийн автомашинтай мөргөлдсөн байна.
Ослын талаар цагдаагийн байгууллагад 2024 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 21:10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг, "Чулуут" гэх газарт хоёр автомашин мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу осол болсон газарт шуурхай очиж, шалгалтын ажиллагаа явуулахад “Mitsubishi l-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч “Ford F 150” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар “Ford F 150″ маркийн тээврийн хэрэгсэл шатсан байна.
Ослын улмаас дээрх тээврийн хэрэгслүүдээр зорчиж явсан долоон хүн нас барсан, нэг хүн эмнэлгийн байгууллагын тусламж авч эмчлүүлж байгаа аж. Одоогоор нас барсан дөрвөн иргэний хэн болохыг тогтоохоор харъяа цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж буй юм байна.
Сэтгэгдэл
zochn [103.212.116.109] 2024-11-25 14:26:15
2 pickup хоорондоо мөргөлдчихөж байгаа юм уу ум маани бадми хум
Зочин [202.126.92.98] 2024-11-25 08:37:48
Энэ арай хэтэрлээ. Тээврийн цагдаа үнэхээр муу маш муу ажиллаж байна.
Зочин [66.181.178.216] 2024-11-24 23:52:01
Medeegee sain unshaach chi anh duudlag ogson hvnen mashin sain yalgaj chadahgvi hvn baisan bolhoor anduuraad duudlag ogchee daraad zob bolgood zagdaagaas helsen bain
Иргэн [139.5.216.44] 2024-11-24 22:33:11
Мэдээгээ зөв бичээчээ!!! Ланд-200 л гэх юм. Бас 2 өөр машин. Аль нь зөв юм бэ???