ДОХ-ын халдвартай иргэний хэрэглэсэн аппаратыг хэдэн өвчтөнд хэрэглүүлсэн нь тодорхойгүй байна

Aдмин / Эрүүл мэнд

Цэргийн төв эмнэлэгт ДОХ-ын халдвартай иргэн хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Гэвч тус иргэн өөрийгөө ДОХ-ын халдвартай гэдгээ хэлээгүй, тус эмнэлгээс цусны ерөнхий шинжилгээ авсан ч ДОХ-ын шинжилгээ аваагүй байна.

Үүний улмаас бөөрний диализын аппаратад орсон иргэд ДОХ-ын халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Тодруулбал, талийгаач Б нь Цэргийн төв эмнэлэгт аравдугаар сарын 5-нд хүргэгдэж очсон бөгөөд ДОХ-ын халдвар тээгч гэдгийг нь мэдэлгүй архины хордлогын эмчилгээ хийж, бөөрний диализ аппарат залгаж, задлан шинжилгээ хийсэн байж болзошгүй аж. Ийнхүү арав хоногийн дараа буюу аравдугаар сарын 15-нд нас баржээ.

ДОХ-ын халдвар бэлгийн зам болон цусаар дамждаг. ДОХ-той хүний цусыг сэлбэсэн аппаратаараа бөөрний өвчтэй хүмүүст эмчилгээ хийсэн бол талийгаачийн хэрэглэсэн аппаратыг дамжуулж хэрэглэсэн иргэд халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Тус хэрэг 10-р сард гарсан ч өнөөдрийг хүртэл яг хэдэн хүн аппаратад орсон, хэдэн хүн халдвар авсан зэрэг тоон мэдээлэл нь тодорхойгүй байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цэргийн төв эмнэлэг БХЯ-ны харьяа. Гэхдээ ЭМЯ-ны салбарын хяналтын газраас шалгалт хийж эхэлсэн. Энэ халдвар хамгаалалтын дэглэм алдагдаж, бусад хүнд халдвар халдсан эрсдэл байгаа эсэхэд салбарын хяналтынхан ажиллаж байгаа. Үнэхээр тийм нөхцөл байдал үүсэн бол хаана хариуцлага алдсаныг тогтоож, хариуцлага тооцно” гэв.

Ташрамд, 1992 онд Монгол Улсад ДОХ-той хүний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар 367 хүн ХДХВ-ийн халдвартай нь оношлогдож, үүнээс 63 нь нас бараад байгаа юм. Мөн нас барсан 63 хүний 35 нь ДОХ-ын шалтгаантай байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.19] 2024-11-24 21:29:35

Хэрвээ энэ мэдээлэл баримттай бол аюултай юм болж.Яаж ч бодсон өвчтэй хүнийг эмчилсэн хэрэгслүүдийг эрүүл хүмүүст хэрэглэсэн гэдэг нь нотлогдвол тэр эмнэлэгийнхний удирдлагад хариуцлага нэхэх хэрэгтэй байна.

МОНГОЛ [66.181.161.52] 2024-11-24 20:20:06

Одоо Дох уудаа тусгай зүүлттэй gps тэй болгомоор юмоо.

МОНГОЛ [66.181.161.52] 2024-11-24 20:17:57

Халдвартын эмнэлэгт Дохоо хариуцдаг тусгай нэгж байдаг биз дэ. Жирийн эмнэлэгт шинжилдэггүй биз. Урд нь бүртгэлтэй Дохтойгоо мэдэж байсан бол очих ярих ёстой дугаар болон тасаг тусдаа баймаар л юм! Улсаас бөөн хангамж төсөв цалин аваад сууж байгаа биз дэ! Харьяа хүмүүсдээ эм сургалт өгдөг л баймаар юмаа!

Зочин [202.9.46.211] 2024-11-24 19:16:40

Цонх үе 10 жил аюултай шүү

зочин [103.57.94.50] 2024-11-22 21:49:03

Пээ, яана аа? Монголын эмнэлгүүдэд эмчлүүлэх гэж очих уу? эсвэл өөр төрлийн халдвар ДОХ мэтийг авах гэж очих уу? ямар аймаар юм бэ? Ер нь эмнэлгүүдээс халдвар авах нь тун их элбэг гэсэн үү? Шүд ба тарилгын хэрэгслүүд, ариун цэврийн өрөөнүүд, эмнэлгийн аяга таваг, хэрэгслүүд нэг л сэжгийн байдаг уу?

Xxxx [139.5.217.11] 2024-11-22 13:59:18

Kkk emchleh setgelgui gej harinch arhinii hordlogo tailah emchilgee bur dializ hurtel hiisiim bishuu busad emneleg bol arhinii hordlogoo tolbor neheed gants natrich hiideggui yum bnleeshdee het ih setgel gargajee hogiin arhichind deer ni ooriigoo dox toi gedegee heldeggui albaar taraaj bas ar get gej yumnuud ybj bgaa bizdee teden bas hariutslaga toots

kk [124.158.126.20] 2024-11-22 18:18:13

hushe harin tmeee

Зочин [66.181.178.210] 2024-11-22 13:35:39

Энэ мэдээг бичсэн сэтгүүлч, тэр эмчилгээ хийсэн эмнэлгийн ажилтнууд яг таарсан таар шуудайнууд. Мэргэжлийн хүний шинжгүй мэдлэггүй дээр нь сэтгэлгүй. Монголын эмч эмнэлгийн ажилтнуудад итгэхгүй бх маш олон шалтгаан бна ихэнх эмч нар мэдлэг маш муу дээр нь хүнийг эмчилье эдгээе гэсэн сэтгжл түй ч бхгүй ёстой сэжгийн

Зочин [66.181.188.239] 2024-11-22 13:10:45

Одоо цаг үед эмнэлэгт хэвтэж буй хүн болгоноос ДОХын шинжилгээ аваад эмчилгээ хийдэг журамд шилжвэл эрсдэлгүй юм уу?

Зочин [103.57.92.17] 2024-11-22 13:09:17

Yu gej bicheed bga yum be? Zadlan shinjilgee hiij iinhuu 10 honogiin daraa nas barsan. Amid hund zadlan hiisen yum uu? Ene setguulch bichij bga yumaa shalgaj baij taviach!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.