"Хөх сувд-2025” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-ний өдөр болно
Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг мөсний баярыг жил бүрийн 3 дугаар сарын 2,3-ны өдөр зохион байгуулдаг. Харин ирэх 2025 оны мөсний баяр болох өдөр сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа учир Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мөсний баярыг 2 дугаар сарын 12-23-ны хооронд зохион байгуулах санал боловсруулж, шинээр байгуулсан ССАЖЗЯ-нд хүргүүлсний дагуу шийдвэр гарчээ.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.
Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн томоохон арга хэмжээ болж өргөжин хөгжсөөр байна.
“Хөх сувд-2024” мөсний баярт 20 мянга гаруй иргэн оролцсон байна. Мөн Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын найман улсын 270 гаруй зочин, төлөөлөгчид зорин ирж оролцож байжээ.
Сэтгэгдэл
эрдэнэболд [122.201.31.181] 2024-11-24 16:30:05
mosnii bayrinha hutulburiig orgjvvleh heregtei .
Зочин [202.131.234.123] 2024-11-22 12:03:57
болоиоч гэж хэд хэлүүлж болих малууд бэ.