Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Ингэснээр Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох бүрэн эрхийг УИХ-д олгохоор тусгажээ.
Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар буюу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоох юм.
Хуулийг баталсны дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл өгөхдөө "Орано групптэй хийх хэлэлцээ Засгийн газрын түвшинд үргэлжилнэ гэдгийг хэлэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Цөмийн энергийн хуулийг баталснаар атомын цахилгаан станц барих, түүнд зориулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэж байна. Франц улстай хийж буй хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгойн гэрээтэй дүйцэхүйц томоохон гэрээ болж байна.
Гэхдээ гэрээний хэрэгжилт, үр өгөөжийг илүү сайжруулна. Тухайлбал, суурь АМНАТ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ есөн хувь буюу нийт 19 хувийн АМНАТ-тай байхаар баталлаа" гэсэн юм.
Сэтгэгдэл