Т.Мөнхсайхан: ЭМД-ын сан хүнд нөхцөлд байгаа ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд хүрээгүй
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ төлбөртэй болгож байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн. Үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариу тайлбар өглөө.
"Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөлд байгаа. Гэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд хүртэл хүндрээгүй. Мэдээллийн дутуу байдлаас болоод ойлголтын зөрүү гарсан байна.
Монгол, Японы эмнэлгийн тухайд энэ жил тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээнийх нь мөнгөн дүн хэтэрсэн. Тиймээс нэн шаардлагатай бус тусламж үйлчилгээнүүдээ зогсоох шаардлагатай байна гэсэн шаардлага тавьсан. Түүнээс бус иргэдээс төлбөр авч үйлчилгээ үзүүлэх ямар нэгэн шийдвэр хаана ч гараагүй.
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт хязгаарлагдмал. Энэ жилийн хувьд 1.093 их наяд төгрөгийн санхүүжилт төвлөрсөн даатгалын сан. Сар болгон зарцуулалтыг нь зохистой хийхгүй, эхний саруудад хэт их санхүүжилт гаргаснаас болоод Эрүүл мэндийн даатгалын санд доголдол үүссэн.
Тиймээс сайдын багцад байгаа төсвөөсөө хэмнэлт хийж Эрүүл мэндийн даатгалын сан руугаа шилжүүлж тусламж үйлчилгээний санхүүжилтээ тасалдуулахгүйгээр явуулж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [59.153.115.112] 2024-11-24 15:29:48
САРАНГЭРЭЛ САЙД БАЙХДАА ЭМД-ийн 245тэрбумыг УНГДАРМААГИЙН ХУВИЙН БАНКИНД ЗОРИУДП БАЙРШУУЛААД ХАМ ХУЛГАЙЛААД ЦӨЛМӨЧИХСӨН. ИРГЭДИЙН ОРЛОГЫН ТАТВАРЫГ НЭМЖ БАЙЖ НӨХСӨН Ч САРАНГЭРЛЭЭР ТӨЛҮҮЛЭЭГҮЙ,ЯМАРЧ ХУУЛИЙН ХАРИУЦЛАӨГА ХҮЛЭЭЛГШЭЭГҮЙ. ОДОО ЭМД-ийн САН ХООСОЛРСОН ШАЛТГААН НЬ ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДЭЖД ЧАНАРГҮЙ, МАШ ӨНДӨР ҮНЭТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСНИЙ НЬ ТӨЛӨӨ ЭМД-ийн САНГИЙН МӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЭЭД ДЭЭГҮҮРЭЭ ХУВААГААД ЦОХЬЧИХСОН. ЭМДС-аас ГЭРЭЭГЭЭР ХИЙДЭГ ХУВИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ, ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. САНГИЙН ХАЭМАГ МӨНГӨ ТИЙШЭЭ УРССАН Ш ДЭЭ.
иргэн [59.153.115.148] 2024-11-22 14:09:37
Эмч юм бол шударга ажилаач та нар !!!!!!!ард иргэд бүгд эмнэлэгт очироос малахгүй бна хүнд суртал их бхйна!!!!!
Зочин [202.126.89.210] 2024-11-22 10:26:13
КОВИДООР далимдуулаад та нар хуссан биздээ ковидын үеийн тайлангаа ГАРГААЧЭЭ та нар. МӨНХСАЙХАН ЧИ Ч ИДСЭН ШҮҮ. АРД ТҮМНИЙ АМАР ЗАЯАГ ХЭЗЭЭ Ч ҮЗҮҮЛЭХГҮЙ НОВШНУУД ЮМАА. ЭМД-ИЙН МӨНГИЙГ ИДСЭН ХҮМҮҮСЭЭС ГАРГУУЛААЧЭЭ ЕРӨНХИЙ САЙД АА, ЯАСАН ИРГЭДДЭЭ ХАТУУ ТӨР ЗАСАГ БОЛЧИХВОО ЮМ Л БОЛ ИРГЭД РҮҮГЭЭ ДАЙРААД БАЙХАА БОЛИОЧЭЭ ЕРӨНХИЙ САЙД АА ТА ЧИНЬ ИРГЭД ЭЭЭ ХАМГААЛДАГГҮЙ ЮМ УУ? ЯАЦОРСОН САЙД ВЭ ИРГЭД ЧИНЬ ОДОО УЛСЫН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХДЭЭ МӨНГӨӨР ҮЗҮҮЛДЭГ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ, МӨНХСАЙХАН САЙДААР КОВИДЫН ҮЕРИЙН БҮХ ТАЙЛАНГ ГАРГУУЛААЧЭЭ. ИРГЭД АМЬДРАХАД ҮНЭН ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА!!!!!!!!!!! МАШ ӨНДӨР ТАТВАР, НАЙМААЧДЫН ҮНИЙГ ӨСӨЛТИЙН ДАРАМТ, ОДОО ЭМНЭЛЭГ ҮНЭТЭЙ ҮЗНЭ, ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ.........
Зочин [66.181.177.60] 2024-11-21 18:11:13
Хулгайлсан мөнгийг буцааж авдаггүй юмуу. Авмаар бна шдээ. Хатан ээж ундармаа гэх мэт улсууд бгаа ыиздээ үхчихээгүй л блтай
Иргэн [202.126.91.238] 2024-11-21 14:17:30
Бямбасүрэн тэргүүтэй луйварчин түшмэдүүд санг хоослож эмнэлгүүд цалингаа ч тавьж чадахгүй болсон нь үнэн
Zochin [202.126.94.221] 2024-11-21 12:25:48
БИд нарын тасралтгүй төлдөг эрүүл мэндийн даатгалын мөнгө хаашаа ороод хэн нь идчихвээ.