О.Дашпагма: Хүний папиллома вирусын вакциныг дэлхийн 75 улс хоёр хүйсэндээ хийж байна

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын урт хугацааны болон дунд хугацааны хөгжлийн бодлого, өвчний дарамт, судалгаа, нотолгоонд үндэслэн Дархлаажуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заавал хийх дархлаажуулалтад хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталж, дархлаажуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд энэ сарын сүүлээр эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Гэвч цахим сүлжээнд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг тариулах хэрэггүй гэсэн мэдээлэл цацагдсаар байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлэхдээ "Монгол Улс дархлаажуулалтын хуультай. Одоогийн байдлаар 13 халдварт өвчний эсрэг есөн төрлийн вакцинаар товын дагуу бага насны хүүхдүүдийг дархлаажуулах арга хэмжээ зохион байгуулж байна. Насанд хүрэгчид сайн дурын дархлаажуулалтын үндсэн дээр хамрагдах боломжтой байдаг.

Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн халдварын үүсгэгчийн эсрэг вакцин хийснээр устгах, хяналтад авах нөхцөл бүрдсэн. Тухайлбал, 2000 оноос хойш халдварт саа өвчин бүртгэгдээгүй. Татран, хөхүүл ханиад гэхчилэн олон эрсдэлт халдварт өвчний үүсгэгчийн эсрэг вакцинаар сэргийлж байна.

Хүний папиллома вирусийн вакциныг дэлхийн 145 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлснээс 75 нь хоёр хүйсэндээ, 9-14 насыг зорилтот бүлэг болгон хийж байна. Энэ хүрээнд Монгол Улс 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж, сэргийлэх боломжтой гэж үзэж байна.

Умайн хүзүүний хавдаргүй дэлхий болохын тулд ажиллаж байна. Дэлхий дахинд хүний папиллома вирусийн эсрэг гурван төрлийн вакцин үйлдвэрлэх зөвшөөрлийг гурван компани авсан байдаг. Тэдгээр компаниуд олон улсын шаардлага хангасан. АНУ, Бельги, БНХАУ гэсэн гурван улсад үйлдвэрлэж байна.

Бид АНУ-ын үйлдвэрлэгчийн дөрвөн центэй хэрэглэхээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авсан. НҮБ-ын Хүүхдийн сан үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх явцыг хянадаг" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.115] 2024-11-23 22:46:39

Хуцалгүй эхлээд их хурлынхны үр хүүхдүүд ач зээ нарт тариадах. Оруулж ирсэн гаруудын үр хүүхдүүд хийлгэ нэн түрүүнд

Зочин [202.131.234.123] 2024-11-22 12:08:19

энэ бол дэлгэрээгүй туршилтандаа байгаа гэсэн үг л дээ. энэний ард баахан мөнгөөр худалдагдсан улс төрийн бөөсүүд сууж байгаа даа

Зочин [202.126.89.210] 2024-11-22 10:30:23

Юунд чичрээд байгаа юм бэ хийлгэх нь хийлгээд хийлгэхгүй нь болино биздээ хар төвөг

Зочин [66.181.161.30] 2024-11-23 02:53:15

Yag unen hilgehgui gj bfj bgaa

Зочин [172.59.224.137] 2024-11-22 04:47:20

Урьд нь яагаад дуугүй байсан юм

Зочин [103.168.34.130] 2024-11-21 17:26:06

ymar hun 2 huistei bdg ym be ? tanii neg huis n haana bn ?

ВАКЦИН БА ДАРХЛАА [202.179.27.114] 2024-11-21 12:58:52

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БОЛОН ЭНЭ ОЛОН ИХ МЭДЭГЧ НАР ЭХЛЭЭД ӨӨРСДИЙНХӨӨ ХҮҮ ОХИН АХ ЭГЧ ДҮҮС ОЙР ТОЙРНЫ ХАМААТАН САДАНДАА ХИЙЛГЭЭД ГЭРЧИЛГЭЭ ЮМАА Л ХАРУУЛЧИХ.... ХҮНД ХЭДЭН САЯ ВИРУС БАЙХ БӨГӨӨД БҮГДИЙГ НЬ ВАКЦИН ТАРИХ ЗАМААР ДАРАНГУЙЛНА ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ. ХҮНИЙ БИЕ ФИЗОЛОГИ ӨӨРТӨӨ БАЙГАА БАЙДАГ МӨНХӨД ОРШСООР ХАМТ ДУУСДАГ ТЭР ОЛОН САЯ ВИРУСЭЭ. ХЭЗЭЭ ДАРАНГУЙЛЖ ХЭЗЭЭ УСТГАЖ , ХЭРЭГТЭЙГ НЬ ХӨГЖҮҮЛСЭЭР САЯ ЖИВАА ЖИЛ БОЛСООН. ХҮНИЙ ДАРХЛААГААР ОРОЛДОХ Ч ДЭЭ. ТЭР ТУСМАА ХҮҮХДИЙН...

Зочин [66.181.161.30] 2024-11-23 02:52:44

Yag unen


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.