Б.Жавхлан: Тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаадлагатай болж байна
Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2024.11.20/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан мэдээлэл хийв.
Тэрбээр "Ерөнхийлөгч хориг тавьж буй талаараа мэдээлэл хийлээ. Хоригийн процессыг хуулийн дарааллаар нь харах хэрэгтэй. УИХ ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна.
Засгийн газрын хуралдаанаар ч мөн ер нь алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдэж байна. Төсөв алдагдалгүй батлах ёстой гэсэн саналыг хүлээн авч, тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаадлагатай болж байна.
Алдагдалгүй төсөв байх ёстой гэсэн тооцооллыг хийхэд нэлээд үйл ажиллагааг танах, энэ жилийн нэмэгдэж байгаа төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа зүйл бий.
Тухайлбал, цалин тэтгэврийн нэмэгдэл, боловсролын салбарын хуулийн нэмэгдэл гэх мэт өсч буй зардлууд дээр эргэж харах нөхцөл үүснэ. Мөн гадаад томилолтын зардал, соёлын яамны ваучер зэргийг хасахад бага боловч Засгийн газрын үйл ажиллагаа талдаа зардлыг танах шаардлагатай байгаа бөгөөд УИХ ч мөн хүлээж аваад, хэлэлцэж, өөрчлөлт хийх байх.
Засгийн газрын хувьд ч эерэг хүлээж аваад, өөрчлөлтөө хийгээд явна гэж бодож байна.
Ирэх жилийн төсөв 5,3 их наядаар өсөлттэй байгаагаас 2,5 их наяд нь салбар салбарын хуульд орсон өөрчлөлтөөр шууд нэмэгдэж буй зардлууд бий. Үүнийг ч бас эргэж харах, төсвийн нэг төгрөг болгоныг илүү их үр дүнтэй болгохын тулд салбар салбарын амбицыг хөндөх болов уу гэж харж, тооцоолж байна.
Ер нь бол нийтдээ 1,2 их наядын таналж хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой гэж харж байна. Хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж, хойшлуулах зэрэг байдлаар зардлуудаа танаж таарах байх.
Цаашид төсвөө алдагдалгүй баталдаг, төсөв дээрээ хийдэг хөрөнгө оруулалтууд хойшилж, бүс рүү хийх хөрөнгө оруулалтууд хумигдаж орж ирнэ гэсэн үг. Одоогоор бид төсвийн тоонууд дээр судалгаагаа хийчихсэн, бэлэн байна. 2025 оны төсөв хувийн хэвшлээ асар их дэмжсэн төсөв. Нэг төгрөг болгон хувийн хэвшил дээр очдог.
Хөрөнгө оруулалтууд маань тэр хэмжээгээр танагдана гэсэн үг. Цаашид томоохон хөрөнгө оруулалтуудыг төсвөөс санхүүжүүлэх асуудал хумигдаж, цаашид хийгдэх хөрөнгө оруулалтуудыг гадаадын зээл, хувийн хэвшил, төр-хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэх шаардлага үүсч байна" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2024-11-25 14:00:39
энэ царцааны хөлийг зайлуулж дэлхийн нэг амьтанд зай гарагаж өг
Зочин [103.212.162.26] 2024-11-23 00:19:26
Зарим ТАлба нь 3–6 алба хаагчтай газоын дарга байна уг гь оронтоо чиг үүргээс шалтгаалаад алба хэлтэс баймаар байдаг цалингийн сүлжээ өөр өөр болно. Цахммжуулалтын гээд байдаг бичиг цаас их гарна мөн ажиллаж байгаа ачаалал багаасхаар хүний нөөц багасна
зочин [103.57.94.50] 2024-11-22 21:42:51
Төрийн байгууллагуудад 230000 хүн ажиллах шаардлагатай юу? 10-15 жилийн өмнө 88000 хүн ажиллаад болоод байсан биз дээ? Одоо хүн нь хэт олшроод хүнд суртал нь дийлдэхээ больчихов уу? Эд хогшил, тавилга худалдан авах, засвар хийх шаардлагагүй. Төрийн байгууллагуудын албан өрөөнүүд нь хэтэрхий тансаг, ашигладаггүй баахан тавилгаар дүүрчихсэн биз дээ? Гадаад дотоодын томилолтын зардлыг 50% бууруулах нь зөв үү? Ямар ч үр дүнгүй хурал зөвлөлгөөн цугларалт ерөөсөө шаардпагагүй, хуралдсанаараа хөгждөг бол Монгол шиг мундаг орон байхгүй болтлоо хуралдаад уран цэцэн үгс ярьсаар дуусдаг ба иргэдэд өгөөжтэй, хүртээмжтэй ямар ч бодит ажил байдаггүй биз дээ? Гэрээгээр гүйцэтгүүлэх гэрээт ажил гэж нэг айхтар асуудал байгааг яах вэ?
зочин [202.9.47.21] 2024-11-22 18:40:04
тархи руугаа шаалгаж баиж ухаан ордог дүнкүү сангиин хулгаичтаи орон
ЗОЧИН [103.212.162.120] 2024-11-22 15:15:43
АНХНААСААЛ ИНГЭЭД ОРУУЛААД ИРЭХГҮЙ ХЭДЭН ШИНЭ ГИШҮҮДЭЭ ТЭНЭГ БОЛОХООР НЬ БАТЛУУЛЖ АВААД ТУЙЛЖ ӨГЬЕ ГЭЖ БОДСОН Л ДОО ЭНЭ ХУЛГАЙЧ ЯАСАН Ч ХАНАЖ ЦАДДААГҮЙ ХҮН ЮМ ДАВААСҮРЭНГИЙН БЯСЛАГНИЙ ТӨСЛИЙГ БҮРМӨСӨН ХАС ДАВАРСАН ГАР ӨӨРИЙН ЮМ ШИГ ЗАГНАХ ЮМАА ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ГЭЭД Л ИЛҮҮ ЭРХ ЭДЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮМУУ
Иргэн [66.181.160.37] 2024-11-22 13:40:33
Төрийн их нярав хамгийн түрүүнд цалин, тэтгэвэрийн нэмэгдэл, багш нарйн урамшуулал будаа шүү гэж сануулж байна. УИХ гишүүдээс энэ нэмэгдлүүдийг танах тухай асуудал гаргаагүй байхаа. Дарга нар чинь дэндүү тансаг байна, төрийн мөнгөөр кино үзүүлж, баялагны үйлдвэр барих гэж байна гэж л шүүмжлээд байсан чинь цалин тэтгэвэрийн нэмэгдэл будаа. Олон таван юм ярьцгаасан хохь чинь гэсэн санаатай болтой.
зочин [59.153.86.104] 2024-11-22 12:25:54
төрийн албаны өрөө тасалгаа шинэчлэн засаж тавилга эд хогшлийг солих , гадаадад явж туршлага судлах , монгол улсад төдийлөн хэрэггүй олон улсын болон дотоодын хурал цуглаан зохион байгуулах зэрэг зардлыг хасаж болно . эдгээр байхгүй гээд төрийн алба муу болохүй . төрийн албан хаагчид УИХ- ЗГ -ын гишүүдээсээ .эхлээд бүх шатандаа чадавхи чадвар маш сул хүмүүсээр дүүрчихээд байгаа шүү дээ
Зочин [202.131.234.123] 2024-11-22 12:10:18
энэ одоо хонхны дуу гаргаад маань уншуулж эцсийн замаараа явах үлдлээ. монголд төвөг удаж сад болж байхаар тэнгэрт очиж нүгэлээ шүүлгэ
Зочин [202.9.40.195] 2024-11-21 14:44:23
Энэ өлөн нам дагасан авилгач хулгаачууд иргэд ард түмэн эсэргүүцэхгүй бол ул чэцага гэж ойлгодог шдээ ерөнхиилөгч зөв хориг тавилааа иргэдээ бодохгүй бол жинхэн халтар төгрөг болхон замбраагүй их төсөвшдээ гэдгэнэ үнэн юмдааа
Иргэн [59.153.113.216] 2024-11-21 14:39:16
Чи муу зайл бөөрхий
зочин [66.181.191.120] 2024-11-21 13:21:07
Төсвийн байгууллагуудын удирдлагууд нийгмийн асуудал урамшуулал нэрээр нэг их наяд төг даргын гарын үсгээр идэж байгааг яахав Хасахад л алдагдалгүй болох биш үү
MONGOL [202.55.188.118] 2024-11-21 10:51:38
20 тэрбумаар Хөвсгөлд бяслагны үйлдвэр Улсын төсөвөөс Ц.Даваасүрэнд өгөх төр яахаараа зөвхөн Даваасүрэнд өгөх гэж! Зээлээ аваад хийж байгаа бол яаххв 5 жил ингэж өгсөн гэхээр та нар бүр төрд байх ч эрх байхгүй шүү. Нөгөөх нь бүр даварцсан манай бяслаг ийм тийм гаднаасаа мөнгөөр авж бай ч гэх шиг.
Зочин [139.5.219.88] 2024-11-21 10:50:55
Танах болохоор нөгөө цалин тэтгэвэр лүүгээ л танана гэж дайрах юм ямар учиртайн бэ.
Зочин [66.181.180.117] 2024-11-21 10:04:33
Энэ эргүүг зайлуулаач
ЗОЧИН [202.126.89.206] 2024-11-21 09:53:19
ТУХАЙЛБАЛ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ГАДААД ТОМИЛОЛТЫГ ИХЭЭХЭН ТАНАХ ХЭРЭГТЭЙ ТА НАРЫН ЗУГААЛГА АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА. ТЭВЧЭЭД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ТЭВЧИХ ЗАРДАЛ ШҮҮ ХУЛГАРУУД АА
zochin [202.55.191.194] 2024-11-21 09:20:20
тэвчих зардал биш . зарцуулах ёсгүй зардлаа хасах хэрэгтэй.жнь, 18,5 тэрбум төгрөгийн ваучщр
Зочин [66.181.190.52] 2024-11-21 09:29:30
Үнэн