ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
Улс орны ногоон санхүүжилт, тогтвортой эдийн засгийг дэмжих зорилтын хүрээнд ХААН Банк ХБНГУ-ын Хөгжлийн банк Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft (“DEG”) байгууллагаас 40 сая ам.долларын дүн бүхий урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэртатан төвлөрүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.
Тус санхүүжилтийг ЖДБ эрхлэгч харилцагчид, тэр дундаа эмэгтэй удирдлагатай бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулахаас гадна хүрээлэн буй орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зориулах юм.
Түүнчлэн, тус эх үүсвэрийг оновчтой, үр ашигтай зарцуулахүүднээс ХААН Банк ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны “develoPPP” хөтөлбөрийг DEG банктай хамтран хэрэгжүүлэхээр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна. DEG банкны харьяа DEG Impulse байгууллагаас хэрэгжүүлдэг тус зөвлөх үйлчилгээ нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих үйл хэрэгт бодит туслалцаа үзүүлэх зорилготой.
DEG банк нь Нидерландын хөгжлийн банк (FMO)-наас зохион байгуулж, ХААН Банканд олгосон хамтарсан зээлийн санхүүжилтүүдэд өмнө нь хөрөнгө оруулж байсанэртний түнш юм. Энэ удаагийн анхны хоёр талт санхүүжилтийн гэрээ нь хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлээд зогсохгүй тус эх үүсвэр нь Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
DEG байгууллагын тухай
DEG байгууллага нь үүсэн байгуулагдсанаасаа хойш 60 гаруй жилийн турш хөгжиж буй улс орнуудын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгон, зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн ХБНГУ-ын Хөгжлийн банк юм.Өдгөө нийт 10.3 орчим тэрбум еврогийн хөрөнгөоруулалтын багцтай тус байгууллага нь хувийн хэвшлийн салбарын хөгжилд хөрөнгө оруулагч томоохон санхүүжүүлэгчдийн нэг юм. Нөлөөллийн болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд хөрөнгө оруулагчийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийг зорьж буй аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажилладаг. Хөрөнгө оруулалт авсан харилцагчидзөвхөн хэрэгцээ шаардлагадаа нийцсэн санхүүжилт, зөвлөх үйлчилгээгээр зогсохгүй DEG-ийн зах зээлийн мэдлэг мэдээлэл, нөлөөллийн болон уур амьсгалын чиглэлд хуримтлагдсан туршлага, олон улсын салбар сүлжээгтүшиглэн бизнес, үйл ажиллагаагаа тэлэх боломжтой байдаг. Энэ хүрээнд, Германы Сэргээн босголтын зээлийн банк (“KfW”)-ны харьяа DEG банк нь тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу шинэ ажлын байр, орлогын эх үүсвэрбий болгох, үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд бодит хувь нэмрээ оруулсаар байна. Тус байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
ХААН Банкны тухай
ХААН Банк нь бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Харилцагчдынхаа бизнесийн цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгохоос гадна Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалтыг танхимаар болон цахимаар тогтмол зохион байгуулдаг билээ.
Сүүлийн жилүүдэд бүх түвшний үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэх томоохон ажлуудыг хэрэгжүүлж, ногоон буюу байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа түлхүү санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл буюу ХААН Банкны Тогтвортой хөгжлийн тайлантай энд дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.206] 2024-11-21 09:57:40
ХУЛГАРУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ХАМТАРЧ ШУЛДАГ БАНК ДАА