Хятадад дахин хутгатай этгээд халдлага үйлдэж, найман хүний аминд хүрчээ
Хятадын зүүн хэсэгт орших нэгэн мэргэжлийн коллежид өнгөрсөн Бямба гарагт оюутан залуу хүйтэн мэс ашиглан халдлага үйлдэж, найман хүний аминд хүрч, 17 хүнийг шархдуулжээ.
Энэхүү халдлага нь сүүлийн 10 жилийн хугацаанд гараагүй хамгийн олон хүний амь насыг хөнөөсөн аллага Хятадын нийгмийг цочирдуулсанаас хойш хэдхэн хоногийн дараа гарсныг цагдаа нар мэдэгдсэн байна.
Хятадын зүүн зүгийн Жянсу мужийн Вуши хотын нэг хэсэг болох Исин дахь Уши урлаг, технологийн мэргэжлийн коллежид Бямба гарагт хутгатай этгээд халдлага үйлджээ. Сэжигтэнийг хэргийн газар дээрээс баривчилсан бөгөөд тэрбээр хийсэн хэргээ хүлээсэн талаар цагдаа нар нэмж мэдээлсэн байна.
Хятадын өмнөд хэсгийн Жухай хотын эрх баригчид нэгэн жолооч машинаараа олон хүн дайрсны улмаас 35 хүний амь хохирч, 43 хүн гэмтсэн бөгөөд эл хэрэгт 62 настай эрэгтэйг буруутган шалгаж эхэлсэн талаар мэдэгджээ.
Энэхүү халдлага нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг удааширч байгаа энэ үед илүү гүнзгий стресс бий болгож, тэр бүр хийгээд байдаггүй цахим хэлэлцүүлэг өрнөхөд хүргэсэн байна.
Хятад даяар энэ онд дор хаяж зургаан удаагийн хутгатай халдлага бүртгэгдсэн байна. Вуси хотын цагдаа нарын мэдээлж буйгаар, хутгатай этгээд төгсөлтийн гэрчилгээгээ авч чадаагүй, шалгалтдаа унасандаа бухимдсаны улмаас халдлага үйлдсэн аж.
Цагдаагийн байгууллагаас "21 настай сэжигтэн Сю овогтой эрэгтэй шалгалтдаа тэнцээгүй, төгсөлтийн гэрчилгээгээ аваагүй, мөн дадлагын нөхөн олговорт сэтгэл хангалуун бус байсан учраас бусдын биед халдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [59.153.86.104] 2024-11-19 07:31:59
хүн гэдэг амьтан ертөнц дээрх хамгийн харгис бэртэгчид юм. ахуй амьдрал нь хичнээн дээшилж сайн сайхан боллоо ч атгаг хорон санаа нь хэзээд хамт байна .
Зочин [202.9.46.157] 2024-11-17 21:35:53
Хятад сөнөөсэй