Д.Энхтүвшин: Компаниуд ААНОАТ-т төлөх мөнгөөрөө нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж, өөрийнхөө нэрийн хуудас болгох боломжтой

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар бизнес эрхлэгчдэд хэрэгтэй онцлохоор ямар хууль, тогтоомж батлав?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг онцолмоор байна. Энэ өөрчлөлтөөр компаниуд байгаль орчин, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, судалгаа шинжилгээ зэрэг тухайлсан 10 төрлийн үйл ажиллагаанд олгосон хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг орлогын албан татвараас хөнгөлөхөөр болж байгаа. Энэхүү хөнгөлөлт нь тухайн компанийн татвар ногдох борлуулалтын орлогын нэг хүртэл хувь байж болохоор өөрчлөлт оруулсан. Татварын хөнгөлөлт олгох үйл ажиллагаануудыг доорх байдлаар тодорхойлсон.

Нэгд, ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийгсааруулах;

Хоёрт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийнасрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсантохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомынталбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах;

Гуравт, соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номынсангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлынбүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах;

Дөрөвт, нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих;

Тавд, давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусадгамшгийн улмаас хохирол барагдуулах;

Зургаад, спортын барил га байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хорооны бүртгэлтэйолимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг;

Долоод, Монгол Ул сын Зас гийн газраас зар ла сан тэргүүлэх чиглэ лээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг;

Наймд, их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг;

Ест, төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүлмэндийн байгууллагын үйл ажиллагаа; Аравт, Засгийн газрын т усгай сангийн үйл ажиллагаа юм.

-Жагсаалтаас харахад өмнө нь голдуу төсвийн хөрөнгөөр хийгддэг байсан өргөн хүрээний нийгмийн салбарын үйл ажиллагаанууд орсон байна. 2025 оны төсвийн төслийн танилцуулга хийхдээ Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барихгүй гэж хэлж байсан. Татвараа аваад төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэгүүдээ барихын оронд татварын хөнгөлөлт өгч хувийн хэвшлээс х өрөнгө оруулалт татахыг оролдож байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Эерэг талаас нь харвал төсвийн хөрөнгийн ашиглалтын чанар, хурд, үр өгөөжийг хувийн хэвшлийн гүйцэтгэлтэй харьцуулах боломжийг нээх, олон нийтийн дунд бизнес эрхлэгчид, ялангуяа өндөр татвар төлөгчдийн нэр хүндийг өсгөх зэрэг эерэг нөлөө гарахаар харагдаж байна. Нөгөө талаас Төсвийн холбогдох урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд шинээр оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцлийг тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай гаргана гэсэн заалтыг хангахад эергээр нөлөөлөхөөр байна.

-Энэ хууль хэзээнээс ямар хугацаатэй хэрэгжих вэ?

-Энэ нэмэлт өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2035 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл буюу нийт 10 жил мөрдөхөөр баталсан. Засгийн газраас өргөн барьсан төсөлд 2031 он хүртэл байсныг УИХ-ын чуулганаар хэлэлцэж 2035 он хүртэл мөрдөхөөр сунгаж баталсан.

-Нийтдээ ямар хэмжээний татварын хөнгөлөлтийн асуудал яригдаж байна гэсэн үг вэ?

-2023 оны топ 100 хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нийт борлуулалтын орлого 50 их наяд байсан. Эндээс тооцвол жилдээ доод тал нь 500 тэрбум, 10 жилийн хугацаанд доод тал нь таван их наяд төгрөгийн асуудал яригдахаар байна. Багцаагаар жил болгон хэдэн арван эмнэлэг, сургууль барих, олон мянган оюутан гадаадад сургах хэмжээний мөнгө гэсэн үг.

-Энэ их хэмжээний мөнгийг татвар байдлаар төлж түүнийг нь улстөрчид төсвөөр дамжуулан нийгмийн хөрөнгө оруулалтуудад захиран зарцуулдаг байсныг хувийн хэвшлүүд өөрсдөө шийддэг болох нь. Энэ хуулийн өөрчлөлтөөр нийгмийн хандлагын хувьд ямар өөрчлөлтүүд гарна гэж та харж байна?

-Олон нийтийн дунд бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн нэр хүндийг дээшлүүлэх боломжтой гэж харж байна. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын хувьд компаниудтай ажиллах хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах боломжтой. Үйл ажиллагаагаа илүү нээлттэй, үр ашигтай болгох, удирдлага, зохион байгуулалтуудаа сайжруулах хэрэгтэй болно. Улстөрчид ч мөн тойрогтоо сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд төсвийн хөрөнгө оруулалтад оруулахаар лоббиддог байсан бол одоо илүү татвар төлөгчидтэй ойрхон ажиллах хэрэгтэй болохоор байна. Нөгөө талаас сайн төсөл, хөтөлбөр байвал компаниудыг зохион байгуулалтанд оруулан нийгэмд чиглэсэн дорвитой томоохон хөрөнгө оруулалт, төслүүдийг хамтран санхүүжүүлэх орон зай байна. Энэ боломжийг ашиглан компаниуд орлогын албан татварт төлөх мөнгөө өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд шууд болон дам нөлөөтэй нийгмийн асуудлуудыг шийдсэн, өөрийн нэрийн хуудас болохоор томоохон төслүүдийг хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

эх сурвалж: өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.8] 2024-09-13 15:56:35

ИЙТ ХҮМҮҮСТ ИТГЭХ ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ. ЮҮҮ Ч ГЭЖ ДОНГОДОЖ ЧАДНА Л ГЭСЭН ҮГ

МӨН Ч ГАЙХАЛТАЙ ШҮҮ ... [202.179.25.8] 2024-09-13 15:54:55

МҮХАҮТАНХИМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХАЯЧИХААД ГИШҮҮН БОЛЧИХДОГ. МҮЭ-ИЙН ЕӨРНХИЙЛӨГЧӨӨ ХАЯЧИХААД ГИШҮҮН БОЛЧИХДОГ. МЭХОЛБОО , МҮОХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧ НАР НЬ ДАНДАА УЛСТӨРИЙНХӨН... НИЙГМИЙН ӨМНӨ ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ УЛС ОРНОО ТӨЛӨӨЛЖ ГАДААД ДОТООДГҮЙ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХҮМҮҮС ... АЖИЛ АЛБАА ЧУЛУУДАЖ ХАЯЧИХААД УЛСТӨРИЙН НАМ ТӨЛӨӨЛӨӨД ГИШҮҮН БОЛЧИХДОГ... ГАЙХАЛТАЙ ШҮҮ

Зочин [122.201.31.164] 2024-09-11 07:03:57

MCS д зориулсан захиалгатай хууль байна.

5 [66.181.186.33] 2024-09-10 11:04:13

Ингэж хошгируулах ямар хэрэгтэй юм бэ? ААНОАТ-аа нийгмийн асуудлыг шийдэх гэж оролдох юм бол ЗГ гэж байх шаардлагагүй утопи улс болно биздээ...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.