ПАРИС 2024: Өнөөдөр гурван спортын төрөлд таван тамирчин өрсөлдөнө

Парисын олимпын наадам өндөрлөхөд хоёрхон хоног үлдлээ. Өнөөдөр Монголын багаас гурван спортын төрөлд таван тамирчин өрсөлдөнө.
Тухайлбал эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд гавьяат тамирчин, Монголын багийн тугч Б.Сэр-Од хурд сорих юм. Түүний уралдаан 14:00 цагаас эхлэх бол үргэлжлүүлээд чөлөөт бөхийн 62 кг-ийн жинд П.Орхон Болгарын Биляна Дудоватой 17:00 цагаас дагах барилдаан хүч үзнэ. Манай тамирчин "B" дэвжээний эхний барилдааныг хийх бол эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Т.Тулга эхний даваанд дэлхийн хошой хүрэлтэй (2017, 2018) Кубын Алехандро Валдестай "А" дэвжээний дөрөв дэх, эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд Э.Даваанасан Нигерийн Анна Руебентай "B" дэвжээний найм дахь барилдаанаар дэвжээнд гарна.
Шигшээ барилдаан 00:15 цагаас эхэлж буй билээ.
Мөн энэ өдөр туйванчдын ганц төлөөлөл Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд 22:00 цагаас өргөж эхэлнэ.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл
Memxfd [178.68.41.154] 2025-01-05 06:12:50
buy stromectol for humans - <a href="https://ivercand.com/">tegretol 400mg pills</a> purchase tegretol pill
Иргэн [66.181.185.206] 2024-08-11 04:52:58
Ээ хар махнууд аа! Маргааш Тулгыг л харахаас. Даанч дээ. Анхны медалыг бузар гартай хулгайчийн хөлдүү толгойтой хөгшин багдиар өгүүлснээс бандиар өгүүлснээс хойш өөдөлсөнгүй..Юманд ёр гэж юм байдаг шүү.