Акуа Гардены хоёр блокийг нурааж болох шүүхийн шийдвэр гармагц буулгахад бэлэн

Aдмин / Нүүр

“Акуа Гарден” хорооллын барилгыг хэзээ нураах талаар хотын дарга мэдээлэл өглөө. Хотын дарга Х.Нямбаатар "Захиргааны хэргийн шүүхэд 2024 оны зургаадугаар сарын 18-нд уг асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдсон. Шүүхийн шийдвэрийг хүлээж байна. “Акуа Гарден” хорооллын урд талын хоёр блокийг нурааж болно гэдэг шүүхийн шийдвэр гармагц нураахад бэлэн. Өмнөх Засаг дарга уг барилгыг нураах шийдвэр гаргасан. Гэвч уг шийдвэрийг түдгэлзүүлээд шүүхэд хандсан юм.

Улаанбаатарын иргэд, ААН-үүдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын тулд голын хамгаалалтын бүсэд олгогдсон байршилд “Акуа Гарден” хорооллын хоёр блокийг барьсан гэж үзэж, нураах шийдвэр гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр олон хүний амь нас, эрүүл мэндийн талд гарна гэдэгт итгэлтэй байна.

УБЗАА-ны дарга Ц.Төрхүү 16-20 давхар барилгыг нураах зургууд хийх талаар гадаадын инженерийн байгууллагуудтай удаа дараа уулзалт хийсэн байгаа" гэв.

Уг хорооллын хоёр барилгыг барьсаар байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.240] 2024-06-23 02:41:16

Хэцүү юм бэ. Өөрөөр шийдээч дээ. Нураахгүйгээр ус зайлуулах шийдэл байж болохгүй юу. Технологийн дэвшил ашиглаад нураахгүй бүтээн байгуулалтыг хамгаалаарай. Зөрүүд бух шиг хотын даргаа

Зочин [202.126.91.220] 2024-06-21 16:07:30

Nuraahn zow shvvdee

Ж [203.91.115.52] 2024-06-21 14:24:56

Самарын өгсөн зөвшөөрлийг нянбаатар худлаа аргацаахаас цаашгүй дээ сумка нь харь нь эршүүд юм болхоороо нураачих байсан байх

зочин [139.5.216.189] 2024-06-21 12:55:57

Монголын шүүх алсдаа хүний аминд хүрэх аюултай барилгыг үргэлжлүүлэн барих шийдвэр арай гаргахгүй байхаа.

Зочин [202.126.89.194] 2024-06-21 07:35:38

Нураах хэрэгтэй

Зочин [90.129.202.147] 2024-06-21 01:25:50

Зөвшөөрлийн өгсөн хүнийн хэзээ зарлаад хариуцлага тооцох вэ? Чадахгүй байж нураана гэх юм. Шүдгүй арслан иргүй сэлэм хүк

зочин [66.181.185.145] 2024-06-20 20:41:49

Бороо ус ихтэй жилүүдэд үер ус байнга л болох байх даа? Иймд иргэд бүх асуудлаараа, олон удаа хохирох байх даа? Иргэдийг эд хөрөнгийн хохиролгүй байлгахад анхаараасай.

LKhagvadulam Vanchig [202.9.40.242] 2024-06-20 19:56:22

Нураах хэрэггүй.

ZOCHIN [203.91.115.42] 2024-06-20 15:25:23

GOLIIG YACH CH URSGAJ BOLNO YXER MONGOL USNAAS AIGAAD BN.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.