АШУҮИС малчин өрхийн хүүхдүүдэд гуравдугаар сарын 17 хүртэл чөлөө олгохоор болжээ
ШУТИС зуданд өртсөн малчин өрхийн хүүхдүүдэд 4 долоо хоногийн чөлөө олгохоор болсон талаар мэдээлсэн Тэгвэл АШУҮИС мөн адил хүсэлт гаргасан малчин өрхийн хүүхдүүдэд гуравдугаар сарын 17 хүртэл чөлөө олгохоор болжээ.
Тодруулбал, "Монгол орны ихэнх нутгаар их хэмжээний цас орж, зудын гамшиг үүссэнтэй холбоотойгоор зуданд нэрвэгдсэн орон нутгийн малчдад туслах шаардлага бий болж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор суралцагчдад гэр бүлдээ туслах боломж олгох зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал малчин өрхийн суралцагчийн өөрийн хүсэлтэд үндэслэн хичээлээс чөлөө олгохоор шийдвэрлэлээ. Иймд малчин өрхийн суралцагч (төгсөх ангиас бусад) салбар, бүрэлдэхүүн сургуулийн арга зүйчид чөлөө авах хүсэлтээ бичгээр өгч чөлөөгөө шууд авах боломжтой болохыг мэдэгдэж байна.
Чөлөөтэй хугацааны хичээлийг нэгдсэн зохион байгуулалтаар хуваарь гаргаж нөхөх болно. Хичээлээс чөлөө авч орон нутагт зорчих суралцагч дулаан хувцаслаж, тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлыг ханган, цаг агаарын мэдээллийг харгалзаж зорчино уу" хэмээн мэдэгдсэн
Сэтгэгдэл