Таван толгойг Хятадуудад биш Монголд үлдээсэн З.Энхболдыг Шүүхийн хонгилоор оруулах нь шударга ёс биш харин “Selective Justice”

Д.Тулга / Улстөр

Монголд монголын компани улсын биш хувийн хөрөнгөөр зам нүүрс угаах үйлдвэр барихаар гэмт хэрэг болдог уу гэсэн өнцөг З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурлаас шууд харагдана.

Уг нь бол 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлуудын тухай гэх УИХ-ын тогтоолын 4-т зааснаар “Таван толгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх” хэмээн тунхагласан байна.

Гэтэл Зандаахүүгийн Энхболд гэх тодотголтой шүүх хурал ёстой л нөгөө Мояа, Хуяа байдаг гэдгийг бүр батлаад эхлэв. Мояачууд нь Монголоо хөгжүүлье ялуулая гэж зүтгэдэг бол Хуяачууд Хятадыг хөгжүүлье гэж зүтгэдэг нь үнэн юм байна гэж шүүх хурлаас анзаарагдав.

З.Энхболд нь хэзээ ч гэмт үйлдэл хийхгүй хүн. 1996-2000 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажилласны дараа түүнийг шалгасан, буруутгах юу ч олоогүй. Энэ хүн төрийн зүтгэлтэн. Дүү нь бизнесмэн. Дүүгийнх нь бизнестэй холбож шалгаад байх шиг. Түүний дүү нь яахав монголдоо бизнес эрхэлдэг л хүн. Харин З.Энхболд бизнес гэж мэдэхгүй, шуналгүй, хор нь гарчихсан. Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойг хууль бус хувьчлалаас авч үлдсэн гавьяатан. Түүх гэрчилнэ. Хэрэв З.Энхболд бүлэглэлтэй хуйвалдаад зүгээр л дуугүйхэн суусан л бол тэр өнөөдөр дэлхий даахгүй баян байх байлаа. Тэр мөнгийг сонгоогүй. Түүнд баяжих тухай ойлголт байхгүй гэдгийг ҮАБЗ-ын дарга асан А.Гансүх өчигдөрхөн хэлжээ.

Дээрх дөрөвдүгээр заалтын дагуу бол Монголчууд ажилтай болдог, харин 4-р заалтыг хэрэгжүүлэхгүй болохоор хятадууд хилийн цаана ажилтай болдог ийм л дүр зураг шууд анзаарагдав. Зандаахүүгийн Энхболдыг нэг ёсондоо МАН-ын сайд асан Б.Энх-Амгалангийн шийдвэрт нөлөөлчихсөн хэмээн шүүгээд байх шиг. Гэтэл он цаг хугацааны хувьд харахад Зандаахүүгийн Энхболд тухайн үед УИХ-ын дарга ч байгаагүй, гишүүн ч байгаагүй нөлөө бүхий этгээд огтоос биш, тэрээр ЕТГ-ын дарга хийж байсан бөгөөд нөлөөлөх үндэслэл огт тогтоогдоогүй аж. З.Энхболд стратотой холбоотой гэдгийг фэйсбукээс мэдсэн гэж мэдүүлснийг үндэслэж яллаж байсан бөгөөд фэйсбүүкээр хамааруулсан мэдээллийг эх сурвалжаа болгоод Прокурор нь хууль биш фейсбүүкийг үндэслэж яллаж байсан тул Давж заалдах шатны Шүүх хүчингүй болгосон байдаг. Энэ мэт хачирхалтай зүйлүүд энэ шүүх хурал дээр өрнөж байх юм.

Тус хэрэгтэй холбоотойгоор бас нэгэн баримт өгүүлэхэд, Чойр өртөөнөөс говь руу явдаг зам УБТЗ тавигдсанаас хойш 1949 оноос өнөөдрийг хүртэл шороон замаар 76 жил хүнд даацын машин явж л байгаа, одоо ч гэсэн явдаг. Тэнд амьдардаг хүн бүхэн мэднэ.

2019 онд тус компани замбараагүй олон салаа замыг өөрийн хөрөнгөөр засаад өгье улсаас нэг ч төгрөг гарахгүй гэдэг санаачилгыг сайд дэмжээд тушаал гаргасан нь буруу болсон аж. Угтаа бол нөгөө л Уг нь бол 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлуудын тухай гэх УИХ-ын тогтоолын 4-т зааснаар “Таван толгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх” хэмээх заалт амьдрал дээр хэрэгжиж болохгүй байсан гэлтэй.

Хэдэн зуун компанийн хэдэн зуун мянган машин явснаас “их дэлгэмэл ингүүн” “страто” гэх хоёрхон компанийг сонгон авч, хууль зөрчсөн эсэхийг тогтоох гээд яллаж байгаа нь олон улсын хэллэгээр selective justice буюу сонгон авч хууль хэрэгжүүлэх үйлдэл болоод байна. Уг нь бол justice жинхэнэ утгаараа хэрэгжвэл тэр замаар явсан машин нэг бүрийг ийнхүү шүүхэд дуудаж, 1000, 1000 компани жолоочид ээлж дараалан шүүхээр орох байлаа. Гэтэл мянга мянган компаниуд дундаас зөвхөн хоёр компанийг цохон, шүүж байгаа нь selective justice хэмээх үйлдэл л болоод байна.

Энэ бүхний гол зангилаа бол ердөө л З.Энхболд “Таван толгойн бүлэг ордыг хятадуудад 100 жилээр MCS Шинхуа-д өгөх гэж байсныг зогсоосонтой л холбоотой. 2015 онд Таван толгойн ордыг 100 хувь үнэгүй өгөх байсан үйдлийг зогсоож байсан хүн бол яах аргагүй З.Энхболд. “Эрдэнэс Тавантолгой” бол Монголын ард түмний компани. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1930 онд олоод 1990 он гэхэд хайгуулыг нь хийж дуусаад ашиглах байсан орд. Зургаан тэрбум 700 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрстэй. Монгол Улсын 2.3 сая иргэн энэ компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд монгол хүн бүр ноогдол ашгаа хүртдэг болсон. Монголын ард түмэн ашиггүй, харин дарга нарт л ашигтай үйлдлийг УИХ-ын дарга байхдаа зогсоосон тул тэрээр 2015 оноос эхлэн гацаагч нэр авч, зохион байгуулалттай гүтгэлгийн бай болсон юм. Ард түмэн, түүх шүүх өдөр гэж бий. Ард түмэнд танд Таван толгойг үлдээсэн З.Энхболдыг шүүх биш харин түүнийг Таван толгойн ордыг хятадуудад 100 жилээр өгөөгүй, Монголдоо авч үлдсэн өөрийгөө зольсон гэж болохоор үйлдлийг улс төрч, монгол хүн бүхэн санаж явах л учиртай.

Эх сурвалж:О.Баттөр


Сэтгэгдэл

Үгүй дээ [203.217.139.240] 2025-02-04 10:58:46

Урвагч хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэтгэгдэж ялаа эдэлдэг жамтай. Энэ бэлтрэг тийм л хувь заяагаа туулах гэж яваа юм. Шудрагын дүрд тоглож хувь ашигаа хүртчихээд өрсөөд араас нь хутга шааж олонд шудрага болж жүжиглээд байхаар үэн гэж бас байдгийг ойлгуул.хамтарч явсан бүх хүмүүсээ ашиг хувааж улсаа хохироож өмхий гэдэсээ баярлуулж явахдаа ойлгох нь яасын. өөрт нь ашиггүй нөгөөдүүл нь эрх мэдэлгүй болонгуут өөр нэг эрх мэдэлтэй ашиг өгөөжтэй нэгийн дагаж бөгсөнд нь наалдаад гүйдэг бэлтрэг гэдгийг одоо ихэнх хүмүүс ойлгодог болсон.Яг ардын намын хулгайч нар шиг өөрөө цэвэр үлддэг сурсан хулгайч шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.