“Малчин хүний ачаар Монгол мөхөөгүй хэмээхийн учир”

Aдмин / Нүүр

XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв агсан нэгэнтээ ийн бичжээ. Юм л бол малчид ийм тийм малчдын буруу, малаа их өсгөлөө өөрсдөө араа даасангүй гэх.Өвөрмонгол шиг малаас гарч байгаа түүхий эд нь /мах, сүү, цагаан идээ, арьс, шир/ манай улсад хангалттай үнэлэмж өртөгтэй, боловсруулах технологи сайтай үйлдвэр бий билүү,Манай улсын МАА дээр баримталж байгаа бодлого нь ямар билээ? Цагаан сар дөхөөд ирэхээр л нөгөө хэдэн малчдынхаа малыг тоолоод "сайн малчин" "мянгат малчин" сум аймгийн гээд аварга гээд эхэлдэг ингээд уламжлагдаад хэвшээд ирэхээр чинь малынхаа тоо толгойд нь малчин анхаарахгүй ч гээд яах вэ Монгол хүний цусанд нь тийм өрсөлдөх үл эвлэрэх ген байдаг байх. Уул шугамдаа мал маллаж байгаа хүн бүхэн л сайн малчид юм.Энэ жилийн их малын хорогдол үхэл бол малчид өвөлд бэлтгээгүйнх биш Байгалын давагдашгүй хүчин зүйл. Малчид маань ёстой бидэнд ялархаагүй шүү!!! Тийм зав ч байхгүй сөхөө ч байхгүй яваа… Монголчууд өлсөж үзээгүй ард түмэн. Энэ бол хэдэн малын минь буян, нутаг газрын минь өгөөж. Бидэнд муур нохой хулгана зурам идэх, өлдөж гудамжинд унаж, оршуулах тэнхээтэй хүн ч үгүй хэвтэхийн гай гамшиг, лай ланчиг лав учирсангүй.

Бадарч тахар "Тунгалаг Тамир" дээр монголчуудыг харанхуй бүдүүлэг, залхуу арчаагүй гэж бассан орос худалдаачинд мөчөөгөө өгөхгүй "Манай Монгол улс баян. Хүн ажил хийхгүй хэчнээн удсан ч өлсөхгүй" гэж сөргөж суудаг. Өөр ч нээрээ юугаараа гайхуулах вэ дээ. Амны хишгээ дээдэд боддог, сүсэглэж явдаг монгол хүний л дүр. Бадарч тахар хэлсэн, хуучинсаг би дэмжиж суугаа л болохоос биш олон мянган, зуун жил ингэж л явлаа, өнөө ч тийм, цаашид ч барагдаж дуусашгүй юм шиг гувшсаар л байх биз.

Хуучин цагт харин:

"Хөдөө тал минь малаар дүүрэн

Хөвчийн ой минь ангаар бүрэн

Яндаж болшгүй далай шиг яасан баян нутаг вэ?

Ямар их хувь заяагаар бид эзэн нь болж төрөө вэ? гэж дуулдаг байсан. Ямар ч байсан ач тусыг нь соц.реализмаар ч гэсэн магтдаг мэддэг л байж. Жамц баяны амаар "Нэгдэл, амины ямар ялгаа байна, адилхан л улсын хөрөнгө" гээд хэлүүлчихдэг л байж

Үнэндээ цаг төр эргэж, хөгжил дэвшил, даяаршил ярьж, өмч хөрөнгө эзэмшиж, техник технологийн ололт нэвтэрч, хүнс хоолны онол, хэрэглээ өөрчлөгдөж, байгаль дэлхий сүйдэж байгаа ч хэрэг дээрээ бид хэдэн малаасаа бараг зуун хувь хараат хэвээр байгаа. Зүгээр л брэнд гэж гайхуулдаг ойр зуурын хэдэн юмаа хараарай, бүгд малаас, байгаль дэлхийгээс эхтэй байгаа. Тэр барууны шинжлэх ухаан, тэр технологийн дэвшил, Харвардын онол мэдлэгээр бүтээгдсэн ганц ч юм байхгүй байгаа биз, тоолоод тооцоод үзээрэй. Бурхныг маань санаандгүй байгалийн гамшгаар, санаатай үгүйсгэлийн бодлогоор гуядаж байхад бид нэмж бургасаар гуядах шаардлагагүй. Тэгээд ч өглөө хэлсэн нь орой буруудаж, өчигдөр хийснээ маргааш нь нурааж байдаг бидний хувьд алив юмыг тийм ийм гэж мэдэмхийрэх, ялангуяа уламжлал соёлтойгоо холбоотой юманд туйлширч хандах хэрэггүй, эргээд ямар ч хариу ирэхийг хэлж мэдэхгүй.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.149] 2024-02-24 22:50:51

Зуд гээд байгаа юм бол яагаад хонины мах нь өөхтэй байдаг юм бэ?

Ирээдүйд бэлтгэх малгүй болж байна. [66.181.181.73] 2024-02-24 23:36:51

Тэр тарган махыг чинь аль 2023 оны 12-р сард мах бэлтгэлийн үеэр бэлдчихсэн байсан. Харин одоо бол 2024 оны 12-р сард бэлтгэх мал хяарч зуданд автагдаад байна.

Капитализмын үед бүх юм өөрчлөгдсөн. Засаг МААхуйгах яах уу? [66.181.181.73] 2024-02-24 22:02:59

Монголын нүүдлийг мал аж ахуй бол СОЦИАЛИЗМЫН үед коммунист төрийн дэмжлэгтэйгээр сэхэн босч, хөгжин оршиж байсан. КАПИТАЛИЗМЫН нөхцөлд Монголын нүүдлийн МАА төрийн түшиц дэмжлэггүй орших боломжтой юу? "Дэмжье" гэхлээр СОЦИАЛИЗМЫН үеийн нийгэм, төр хэрэг болоод байх юм. ЯАХ УУ???

ЮМ МЭДЭХГҮЙ ТЭНЭГҮҮД ХУЦ [66.181.183.179] 2024-02-24 12:35:47

БИЛЧЭЭРИЙН МАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛ ЭКОЛОГИЙН ХУВДЦЭВЭР ШҮҮДЭЭ. ТЭЖЭЭВЭР БОРДООНЫ МАЛЫН ШИВТЭР ӨМХИЙ ХАНХАЛСАН, ӨӨХ НЬ ЯГ ХАЙЛСАН ӨӨХӨН ТОС МЭТ ЗАВААН, АМСАХ АРГАГҮЙ МАХ ИДЭХ ДУРТАЙ ТЭНЭГ БОЛ ДЭЭРХ БИЧСЭН БААС БАЙНА. ЗУД БОЛ МАЛЫН ТОО ТОЛГОЙ, БИЛЧЭЭРИЙГ БАЙГАЛЬ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛЖ БУЙ ЗҮЙ ТОГТОЛ. ҮХЭХ НЬ ҮХЭЭД ТЭСЭХ НЬ ТЭСЭЭД ҮЛДДЭГ БА ЗУД БОЛСОНЫ ДАРААХ ЗУН МАШ САЙХАН ЗУН БОЛЖ АЛДСАНАА НӨХӨӨД ҮРЖДЭГ ЖАМТАЙ.

Зочин [59.153.114.236] 2024-02-24 12:18:15

Заза зуд болж зовож байхад нь талцаж солиоролдоод ЮУХЭВ. Шуургананд нэрээс гараад аргал оруулахад л айхтар шүүдээ. Ер нь саравч хашаа энэ тэрээ сайн дулаалаад малын идэш хоолоо сайн бэлдээд авах нь зүйн хэрэг шүү ямар ч хүйтэн өвлийн улиралд хотондоо малаа балгадаг нь Монгол малчны хийх ёстой суурь ажил шүү. Тэжээл өвсөө, мөн эм тариагаа маш сайн бажахдаг шүдээ малчид минь. Гэхдээ үүнийг зүгээр саначтхаарай би ч уул нь их л зөвлөдөг дөө. Аав ээж минь малчин байсан болохоор малчид даа хайртай мөн малаа ч хайрлах сэтгэлтэй Монгол ооо

Зочин [59.153.114.227] 2024-02-24 10:33:18

Олон зуун жил малаа дагаж амьдраад мал шигээ тархитай болчихсон.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.