Neuralink-ийн чипийг суулгуулсан өвчтөн хулганыг бодлоороо удирдаж сурчээ

Aдмин / Технологи

Neuralink-ийн чипийг тархиндаа суулгуулсан анхны өвчтний биеийн байдал сайн байгаа бөгөөд тэрбээр компьютерын хулганыг бодол санаагаараа удирдаж сурсан тухай тус стартапыг үндэслэгч Илон Маск мэдэгджээ. “Чамгүй ахиц дэвшил гарсан, өвчтөнд ямар нэг гаж нөлөө илрээгүй, бүрэн эдгэрч байна. Тэрбээр бодлоороо дэлгэц дээр курсорыг хөдөлгөж чадна” гэж И.Маск олон нийтийн Х сүлжээнд бичсэн байна. Одоо өвчтөн янз бүрийн туршилтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бөгөөд хулганыг аль болох олон товшихыг оролдож байгаа ажээ.

Neuralink компани туршилтад оролцох хүмүүсийг бүртгэх зөвшөөрлийг есдүгээр сард авсныхаа дараа тархины чипээ эхний хүнд суулгаснаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.

Тархи-компьютерийн интерфэйсийн суулгацыг хөдөлгөөнийг хянадаг тархины хэсэгт роботын тусламжтайгаар суулгасан бөгөөд туршилтын гол зорилго нь бодлынхоо хүчээр компьютерийн хулганыг эсвэл гарыг удирдах боломжийг хүмүүст олгох явдал юм.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:53

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:53

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [59.153.114.80] 2024-02-23 21:14:53

Ямар шаардлагатай юм бол

3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.