БНСУ-д суралцах оюутнууд хичээлийн бус цагаараа ажиллах боломж бүрдэнэ

Aдмин / Нүүр

Боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг БНСУ-тай эрчимжүүлэхээр тохиролцжээ. Монгол Улсад шаардлагатай байгаа эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх, БНСУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, суралцангаа ажиллаж санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, онол, дадлагыг хослуулж, танхимаар сурснаа ажил дээр баталгаажуулах боломжийг нээж өгөх шаардлагатай байгаа асуудал Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Солонгос улсын Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчдийн уулзалтын үеэр яригдсан байна.

Ийм агуулга бүхий хөтөлбөр нь Солонгос улсын хэмжээнд анх удаа эхлэх гэж байгааг Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчид мэдэгдэж, талууд цаашдын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: БШУЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.