Агаарын хөлөгт мөс тогтсоноос Сөүлийн чиглэлийн хоёр нислэгийн цагийг хойшлуулжээ
Хөшигийн хөндийн дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын орчимд агаарын температур -38 хэмд хүрч, хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байжээ. Иймээс 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулсан байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг гаргажээ.
- ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч, Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна.
- ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна хэмээн МИАТ компаниас мэдээллээ.
Сэтгэгдэл