Удаан хугацааны хадгалалтад байсан техникүүдийг засварлаж эхэллээ

Aдмин / Нүүр

Улс орон даяар хаваржилт хүндэрч, Засгийн газрын тогтоолоор аймгуудад шуурхай бүлэг байгуулагдан ажиллаж байгаа энэ үед Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид 12 аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байна. 12 аймагт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүндээ хүч нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар удаан хугацааны хадгалалтад байсан зарим нэгж техникүүдийг богино хугацаанд засварлаж, үйлчилгээнд гаргахаар боллоо.

Үүний эхлэл болгож Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удаан хугацааны хадгалалтад байсан “Урал”, “Зил-131” зэрэг 16 нэгж техникийг 2 дугаар сарын 21-ний энэ өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 011 дүгээр засварчин дайчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр засварлаж эхэллээ. ЗХЖШ-ын даргын тушаалаар Засвар үйлчилгээний шуурхай бүлэг байгуулагдсан бөгөөд тэд богино хугацаанд буюу 2-3 хоногтоо багтаан засварлаж, үйлчилгээнд гаргахад бэлэн болгох юм.

Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.180] 2024-02-23 17:40:53

Эвдэрээд засахгүй удаан байлгасан гэх гарчиг тавихгүй

Офицер [122.201.31.76] 2024-02-22 01:51:54

Бэлэн байх техник биш билүү. Сайд гуай

Оросуудад талархнам. [66.181.181.73] 2024-02-21 17:18:01

Монголд гамшиг болоход үер ус, нуранги, цас мөсөнд явах баталгаатай ганц машин нь Оросын Урал, ЗИЛ-130 л байх юмдаа. Эвдрээд засч байхыг нь бодвол бүр 1980-90 оны Урал, ЗИЛ-130-ууд байна бололтой. Сайн машинууд шүү.

Зочин [203.91.115.46] 2024-02-21 16:15:30

Ok bas ch gej Orosiin ene mashinuud bartaa saadand bol mangas yum bnaa amjilt uur yu ch yavj chadahgui yum bnaa iim ued

Их Монгол [103.206.195.214] 2024-02-21 15:50:42

Сайн бна

Зочин [66.181.169.116] 2024-02-21 15:11:53

Засварлаж гэж сэтгүүлч буруу бичсэн байна шалгаж үздэг байгаа чи тэрүүнд юуч мэдэхгүй байж хуцах хэрэггүй

Бэлэн байх ёстой салбар биш билэв үүү Юм болвол машинаа засаж бна гээд сууж бхнээ Сайды нь солиочээ [103.57.94.214] 2024-02-21 14:57:38

Байнга бэлэн байх ёстой салбар нь юуу вээ Ямар нэг муу юм болход машинаа засаж бна гээд сууж бх нээ Сайд.г нь Жанжин штаб.н даргатай хамт яаралтай соль өөр юу биш....Ноён Солиот попролгүй ажилаа хийх хэрэгтэй бна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.