Ойрын 2 хоногтоо жавартай хүйтэн хэвээр байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо жавартай хүйтэн хэвээр байна.
2024 оны хоёрдугаар сарын 20-ны 20 цагаас 02-р сарын 21-ний 20 цаг
хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 38-43 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 34-39 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 28-33 хэм, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 хэм, бусад хэсгээр 31-33 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 39-41 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 38-40 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
2024 оны хоёрдугаар сарын 22-ноос 2024 оны 02 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд тал хээрийн нутгаар, 25-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22, 23-нд өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 граус, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Сэтгэгдэл