УЕПГ: "Дүнжингарав"-ын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас 228 иргэн, 15 ААН эд хөрөнгөөрөө хохирсон

Aдмин / Нүүр

Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн.

Галын улмаас Онцгой байдлын гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.

Ажлын хэсгээс 200 орчим иргэн, аж ахуйн нэгжийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч, галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Барилгын чанар, аюулгүй байдлын дүгнэлт, дээж, сорьц гарсны дараа БХБЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтүүд гарч, гуравдугаар сарын 15-нд нэгдсэн дүгнэлт, хохирлын тооцоо гарна хэмээн Хотын Стандарт, Хяналтын Газрын дарга С.Төмөрдулам өмнө нь танилцуулж байв.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар


Сэтгэгдэл

ЗОЧИН [60.41.246.196] 2024-02-21 13:19:51

1."ДАШВААНЖИЛ"ХХК БА ЖОЛООЧИЙН БУРУУГААС ГАЗ АСГАРСАН УУ,ЭСВЭЛ ТЭДНЭЭС ҮЛ ХАМААРАХ ГАДНЫ НӨЛӨӨГӨӨР ЁМКОСТНЫ ЭД АНГИ ЭВДЭРСНЭЭС ГАЗ АСГАРСАН УУ,ТИЙМ БОЛ ТЭР НӨЛӨӨ ЮУ БАЙВ 2.ОБ-ын ДАРГЫН АНХ ХЭЛСНЭЭР 2 МАШИН ШҮРГЭЛЦСЭН ҮРЭЛТЭЭС БОЛЖ ГАЛ ГАРСАН УУ,ЭСВЭЛ ШҮРГЭЛЦСЭН МАШИНУУДЫН ЯНДАНГИЙН ОЧНООС ГАЛ ГАРСАН УУ,АЛЬ ЭСВЭЛ ГАЗ АСГАРЧ ЭХЭЛСНЭЭС ХОЖУУ ЦААНА ЗОГСЧ БАЙСАН ХЭДЭН МАШИН,ХҮМҮҮСЭЭС ГАЛ ГАРЧ ГАЗ ШАТАЖ ЭХЭЛСЭН ҮҮ ГЭДГИЙГ ТОГТООХ ЁСТОЙ 3.ГАЛ ГАЗ АСГАРСНААС БҮР ХОЖУУ ЦААНА ЗОГСОЖ БАЙСАН МАШИНУУД,ХҮМҮҮСЭЭС ГАРСАН НЬ видеогоор НОТЛОГДОЖ БГАА."ДАШВААНЖИЛ"ХХК-ний МАШИН ГЭМТЭЖ ГАЗ АСГАРСАН Ч КОМПАНИ,ЖОЛООЧ ТЭНД ГАЛ ТАВИАГҮЙ УЧРААС ТЭД ГАЗ ТЭЭГЧ МАШИН,ГАЗНААС БУСАД ХОХИРЛЫГ ХАРИУЦАХГҮЙ,ГАЛ ЦААНА ГАРААГҮЙ БОЛ ГАЗ ШАТАХГҮЙ,ДЭЭРХИ ХОХИРОЛ ГАРАХГҮЙ БАЙЖ.МАШИНУУД ЯАГААД ШҮРГЭЛЦЭВ,ГАЗ ЯАГААД АСГАРАВ,ЦААНА ГАЛ ЮУНААС ГАРСНЫГ ТОГТООХ ЁСТОЙ.ХОХИРЛЫГ ГАЛ ГАРГАСАН БУРУУТАН,ДААТГАЛ/МАШИНУУДЫГ 100%/ХАРИУЦНА.БАЙШИНГИЙН ГАЛД ТЭСВЭРГҮЙ ДУЛААЛГА,ЗАМЫН ЭРГЭЛТИЙН РАДИУС БАГАД ХЭН БУРУУТАЙГ ТОГТООХ,ЭНЭ БАС НӨЛӨӨЛСӨН

Зочин [103.57.94.235] 2024-02-20 17:24:40

БУРУУТАЙ ЭТГЭЭД НЬ ДАШВААНЖИЛ ШҮҮДЭЭ ӨӨР ХААНААС БУРУУТАН ХАЙХ ГЭЭВ ДЭЭ. ЭД ХӨРӨНГИЙГ Ч БУРУУТАН НЬ БАРАГДУУЛНА. ХАРИН ДОЛООН ХҮНИЙ АЛТАН АМИЙГ ҮРЖ ӨНЧРӨРӨЛ ХАГАЦАЛД ОРУУЛСНЫГ ЮУГААРЧ НӨХӨШГҮЙ

Зочин [66.181.178.184] 2024-02-20 16:48:07

Тэгээд даатгалгүй бол Дашваанжил, нөгөө БХЯ ны залуу 2 оос л мөнгөө ав даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.