Манай улс дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангахуйц улаан буудай хураан авч байна

Aдмин / Нүүр

Манай улсын хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн гурилын үнэ өмнөх оныхоосоо өсөж ирэв. Үүнтэй зэрэгцэн гурилын чанарын асуудал анхаарал татаж байна. Энэ жилийн Сар шинийн баяраар бууз, хэвийн боовоо хийсэн иргэд гурилын чанарын асуудлыг хөндөж байсан билээ. Тэгвэл бодит нөхцөл байдалд дотоодын улаан буудайн чанар үйлдвэрлэлд ихээхэн нөлөөлдгийг гурил үйлдвэрлэгчид хэлж байна.

Чанартай гурил үйлдвэрлэхийн тулд цавуулаг өндөртэй улаан буудайтай байх шаардлагатай. Буудайн чанарт цаг агаарын хүчин зүйл, үрийн чанар, хадгалалт зэрэг цөөнгүй хүчин зүйл нөлөөлдөг.

Тухайлбал, ургац хураалтын үед цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс зарим ногоо, үр тариа хяруунд цохиулж ургацын хэмжээ багасаж, тэжээллэг чанар алдагддаг. Уур амьсгалын өөрчлөлт хүнсний үйлдвэрлэлд шууд нөлөөлөөд зогсохгүй хүнсний нэмүү өртгийн сүлжээний бүхий л үе шатанд хүнсэнд агуулагдах шимт бодисуудыг алдагдуулж байна.

Нөгөө талаар улаан буудайн чанарыг сайжруулахын тулд сорт солих, үр шинэчлэх, цавуулаг өндөртэй улаан буудай импортлох хэрэгтэйг гурил үйлдвэрлэгчид сануулдаг. Манай улс дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангахуйц улаан буудай хураан авч байгаа ч чанарын асуудалд байнга анхаарч байх нь чухал юм.

Хураасан ургац, төрлөөр, хэмжих нэгж: тонн

Монгол Улс хэрэгцээт улаан буудайны 17 хувийг импортолдог.

НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллагын Хүнсний үнийн индексээс харахад, сүү, үр тарианы хамт ургамлын тосны үнэ хамгийн өндөр хувиар өссөн бол элсэн чихэр, махны үнэ ноднингийн эхэн үеийнхтэй харьцуулахад бага зэрэг өөрчлөгджээ.

ОУВС болон дэлхийн бусад байгууллага хүнсний аюулгүй байдлын талаар саяхан гаргасан хамтарсан мэдэгдэлдээ, Засгийн газар болон хандивлагчид хамгийн эмзэг бүлгийнхэнд үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлж, худалдаа, зах зээлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, хортой татааснаас татгалзах ёстойг илэрхийлээд байна.

Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх сөрөг нөлөө өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзвэл (уур амьсгалын өөрчлөлтгүй хувилбартай харьцуулахад) 2050 он гэхэд хүнсний үнэ үлэмж хэмжээгээр өснө гэсэн таамагтай байна. Тодруулбал, төмсний үнэ 36 хувь, шошийн үр 14 хувь, шувууны мах 14 хувь, хүнсний ногоо 12 хувь, улаан буудай 8 хувь өснө гэсэн тооцоотой байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.