ЕБС-ИЙН СУРАГЧИД ЭНЭ САРЫН 27-НООС АМАРНА
"Нийслэл, орон нутгийн ЕБС-ийн бүх ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 27-ны Даваа гарагаас эхэлнэ. Долоо хоног амраад, дөрөвдүгээр сарын 3-ны Даваа гарагт хичээл орно. Орон нутгийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй" хэмээн БЕГ-аас мэдээллээ.
Зуны амралтын тухайд:
- 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
- 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
- 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарч эхлэх хуваарьтайг танилцуулав.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.
Сэтгэгдэл
Lzhply [178.68.41.154] 2025-01-07 10:15:20
ivermectin 3 mg online - <a href="https://ivercand.com/">ivermectin buy</a> buy tegretol generic