Гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийж байна

Aдмин / Нүүр

Нийслэл Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж буй. Эдгээрээс онцлох нэгэн ажил бол нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган хийж буй тохижилт юм. Уг ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 15-наас эхэлсэн тус ажлын явц 68.4 хувьтай байна. Нийтдээ 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн бөгөөд долоодугаар сарын 20-ны байдлаар 130 байршил дахь 3326 гараашийг буулган, газар чөлөөлжээ.

Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэгт гарааш чөлөөлөх ажил төлөвлөсний дагуу бүрэн хийгдсэн бол Баянзүрх дүүрэгт 89.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 79.8 хувьтай байна. Бусад дүүрэгт өрнөж буй гарааш буулгаж, газар чөлөөлөх ажлын явцыг доорх хүснэгтээс харна уу.

2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс долоодугаар сарын 20-ны өдөр хүртэлх дөрвөн сарын хугацаанд 3326 гарааш буулгаж, 59.868 м.кв бүхий газар чөлөөлөөд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байна. Тэгвэл чөлөөлсөн талбайг хэрхэн тохижуулж байгаа талаар Хот тохижилтын газраас тодрууллаа. Тус байгууллагын тухайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй тохижилтын ажлыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ гарааш буулгасан 70 байршлын талбайд тохижилтын ажил хийх аж. Үүнийг А даалгаврын дагуу нэгтгэхээр 47 байршилд тохижилт хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, ойр байршилтай газруудыг нэгтгэн цогц тохижилт хийж буй гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар дээрх 47 байршлаас 25-ынх нь тохижилтын ажил ид өрнөж буй аж. Ирэх наймдугаар сарын 15-н гэхэд 17 байршлын засварын ажил бүрэн дуусна гэж Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Батболд хэлж байна.

188 байршлаас 70 байршлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулах бол үлдсэн байршлуудад улсын болоод дүүргүүдийн хөрөнгө оруулалтаар тохижилт хийж байгаа юм. Зарим газар чөлөөлсөн талбайг цэцэрлэгийн эдэлбэр газарт бүртгэж, багачууд тоглож наадах орчин бүрдүүлсэн нь ч бий. Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байгаа. Гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд үнэ ханштай холбоотой хүндрэл тохиож байгааг холбогдох албаныхан хэлж байлаа. Мөн цөөн байршлын хувьд ганц нэг гарааш буулгаагүй, ойролцоо нь амьдарч буй айл нүүгээгүй гэх мэт шалтгаан бий. Гэвч бэрхшээл тоочих бус, тохижилтын ажлыг аль болох яаравчлан дуусгахыг чухалчилж байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:49

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:49

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

БГД-14 хороо 18-1 орцын зүүн талд [192.82.82.215] 2022-07-24 22:28:05

БГД -14 хороо, 18 байрны 1-р орцын зүүн талын явган хүний замыг дарга нар ирж үзээч. ХУУЧИН зэргэлдээх замаасаа 45см өндөр хийжээ. ЭНЭ нь их асуудал дагуулж байна. ХОГын машин эргэж чадахгүй, тэргэнцэртэй хүмүүст тохиромжгүй,.... Яахаараа ингэж замбараагүй хөрөнгө зарцуулдаг юм вэ?

Зочин [150.129.141.198] 2022-07-24 13:49:04

Хотын дарга аль социализмын үеийн сэтгэлгээтэй. Хувийн өмчийг "зөвшөөрлгүй" гэдэг тайлбараар зөвшөөрөлтэй бүх гараашийг булааж авсан. Зугаалж яваа хүмүүсийг юу хийж байна гэдгийг ДРОН-оор хянах тухай санаачлага гаргаж байсан ... гээд олон зүйлийг хэлж болно. Би бол Суиьяабазар..., Миний оруулсан төслийг УИХ, Засгийн газар алх цохиод л батлана... гэх мэтээр биедээ томдсон үгтэй....

хоооо [103.10.21.110] 2022-07-24 06:28:53

сүхбаатар дүүрэгийн 3 р хороог харчихаач хороогоо тойроод дүүрэн тоосгон ямбий үмхий грашнууд тэр нь бүгд агуулах ,эмнэлэг сургууль цэцэрлэгүүд байрууд нь ямарч зогсоол байхгүй онцын шаардлагаггүй шахуу яаралтай биш 2 газарт 9 ш орчим граш буулагсан болоод орхисон байгаа, Сүхбаатар даргатай нөхөд нэг ирж хараад яаралтай арга хэмжээ аваасай, Зүүхэн талд нь 31 р сургуулийн баруун талд хэдэн граш буулгажяахаар тохирлоо ч гэнүү их ажил хийсэн мэт юм яваад байсан, 3р хороон дээр очиод л тойруулаад хараадхаач,

Зочин [103.212.116.221] 2022-07-24 12:11:31

Гараашийг буулгаж газраа авч болноо грашынх нь хаалгыг эзэнд нь өгөөчээ хулгайчуудаа

Иргэн [103.57.94.201] 2022-07-23 04:25:11

БГД -ийн 17, 18 -р хорооны эргэн тойронд байгаа гражуудийг буулгаач. 162-р Цэцэрлэгийн яг баруун талд байрлах, 42-р байрны баруун талд байрлах, 42-р байрны баруун талын ЦЭЦЭРЛЭГИЙН эргэн тойронд тэр чигээрээ гражууд, Шинэ 7-р төвийн хойд талд байрлах бүгд нийлээд 200 гаруй гражуудийг буулгаач.

Зочин [192.82.82.70] 2022-07-22 07:09:06

БГД буулгасан гараашны газрыг хашаалаад хувьдаа авчихсан л байна ш дээ . Битгий худлаа нааж байл даа

иргэн [59.153.114.105] 2022-07-22 05:39:43

Граш та нарын хувь өмч биш шүү.!!!!нийтийн эзэмшил газар шдээ тэнэгүүдээ !!!!!өөрийн өмч гэж олгождээ зайлуул !!!!!!!!!боль!!!!!! Баянзүрх 1 хороонд5 айл грашаа сулалж өгөөч !!!! улсын хөгжилдгай блоод бай ??????!!!!!!

Зочин [64.119.21.29] 2022-07-22 09:25:43

Дээрэмчин минь тэгээд чиний өмч юм уу

Зочин [64.119.21.29] 2022-07-22 04:11:34

Граж чөлөөлөх нэрийн дор юу болоод байна .Сайн зүйл болоогүй бололтой.Ядарсан иргэд өмч хөрөнгөө нэхээд байгаа.

Зочин [103.229.123.152] 2022-07-22 03:34:04

Баяр хүргэе. Амжилт


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.