"Дураараа биш дүрмээрээ" аяныг Тээврийн цагдаагийн албанаас эхлүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас “Дураараа биш дүрмээрээ” аян эхлүүлж байгаа юм байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад бүртгэлтэй 970 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилд Монгол Улсын тээврийн хэрэгсэл дөрөв дахин нэмэгдсэн байгаа юм. Үүнийг дагаад зам тээврийн осол ч мөн...