Ц.Батцэцэг, Д.Төмөрхүлэг нар Ташкентад зодоглоно
Жүдо бөхийн гранпри тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо өнөөдөр эхэлж байна. Тус гранпри тэмцээнд 71 орны нийт 423 тамирчин оролцож байгаагийн дунд Монголын есөн бөх багтжээ. Манай баг тамирчдын бүрэлдэхүүнд "Инчон-2014" Азийн наадмын аварга Д.Төмөрхүлэг, 2016 онд энэхүү Ташкент хотод Ази тивийн аварга цол хүртсэн Д.Алтансүх, Д.Ням...