"Амьдрахуй" жүжиг нийт 1.2 тэрбум төгрөгөөр бүтжээ

Aдмин / Энтертайнмент

Орфей” театрын хамт олон энэ удаад хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг үзэгчдэд хүргээд байгаа билээ. Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг нар тоглосон бөгөөд олон уран бүтээлчид багтсан нүсэр багийн нягт хамтын ажиллагааг бид тайзнаас харсан. Мөн тус жүжгийн найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсераар Т.Ариунчимэг нар ажиллаж байна.

Үзэгчдэд амьдрах эр зориг, хайрлах хүлцэхийн дэнсийг ухааруулж, драмын онцлог, театрын соёлыг мэдрүүлсэн тус жүжиг нь нийт 1.2 тэрбум төгрөгөөр бүтжээ. Маргааш буюу аравдугаар сарын 15-ны өдрийн 15:00 (Соёлын Төв Өргөөнд) цагаас жүжгийн багийнхан “Амьдрахуй” жүжгийн эргэн тойронд өрнөж буй асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.