Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл энэ зургаадугаар сарын эцэст хоёр их наяд төгрөг

Aдмин / Эдийн засаг

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны зургаадугаар сарын эцэст 30.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 2.1 (7.5%) их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 8.3(37.5%) их наяд төгрөгөөр өсжээ.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг эзэлж байгаа аж.

зураг

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны зургаадугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 10.5 (0.9%) тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд өмнөх оны мөн үеэс 90.1 (6.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.7 хувийг эзэлж байгаа юм.

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл энэ зургаадугаар сарын эцэст хоёр их наяд төгрөг болж, өмнөх сараас 7.2 (0.4%) тэрбум төгрөгөөр,өмнөх оны мөн үеэс 256.8 (11.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж байна.

зураг

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

ikon.mn


Сэтгэгдэл

зочин [183.177.99.226] 2024-07-25 18:01:41

2 их наяд төгрөг бол Монголын султан Номтойбаяр Чинбат Мянганбаяр Оджаргал С Батболд нарын зүгээр л халаасны мөнгө гээд бод

Эдний редакци монгол хэлний дүрэм мэддэггүй. [66.181.190.183] 2024-07-21 21:37:33

“Зургадугаар” гэж ганц “а”- тай бичдэг гэж сургуульд зааж байсан. Мэдээ мн-ийн сэтгүүлчид сургууль төгссөн үү? Монгол Улсын Үндсэн хууль нээж үзсэн үү? “Долдугаар” гэж бичдэг гэж би тэдэнд өчнөөн бичсэн. Ikon mn-ийхэн алдаагүй бичдэг. Гэтэл Мэдээ мн-ийхэн дүрмийн харанхүй. Их хөгийн.

Зочин [103.212.117.75] 2024-07-19 16:09:06

Чанаргүй зээл гэж байх ёсгүй дээ . Зээлээ төлж чадахгүйд хүрлээ гэхэд наадуул чинь зээлээ хэд нугалах барьцаа заавал авчихсан байгаа ш дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.