Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 8.5 мянган га-гаар буурчээ

Aдмин / Эдийн засаг

Улсын хэмжээнд 2024 оны долдугаар сарын 1-ний байдлаар 592.1 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 348.1 мянган га-д, техникийн ургамал 128.8 мянган га-д, таримал тэжээл 75.3 мянган га-д, төмс 18.4 мянган га-д, хүнсний ногоо 16.5 мянган га-д тариалжээ.

Ургамлын төрлөөр авч үзвэл үр тариа 9.5 (2.7%) мянган га, таримал тэжээл 5.0 (6.2%) мянган га, техникийн ургамал 2.4 (1.9%) мянган га-гаар буурсан бол хүнсний ногоо 3.2 (24.3%) мянган га, төмс 0.2 (1.4%) мянган га-гаар өссөн болохыг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.

ТАРИАЛСАН ТАЛБАЙ, УРГАМЛЫН ТӨРЛӨӨР ЖИЛ БҮРИЙН 7 ДУГААР САРЫН 1-НИЙ БАЙДЛААР

2021 VI 2022 VI 2023 VI 2024 VI Дүн Хувь
Бүгд 640.4 576.0 600.6 592.1 -8.5 -1.4
Үр тариа 422.9 357.2 357.6 348.1 -9.5 -2.7
Буудай 389.3 350.2 331.9 314.4 -17.5 -5.3
Төмс 19.8 19.7 18.2 18.4 0.2 1.4
Хүнсний ногоо 9.9 11.1 13.3 16.5 3.2 24.3
Таримал тэжээл 89.4 50.9 80.3 75.3 -5.0 -6.2
Техникийн ургамал 97.1 118.5 131.2 128.8 -2.4 -1.9

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.