ГУРИЛЫН ҮНЭ 80 ХУВЬ,ИМПОРТЫН БАРААНЫ ҮНЭ 37 ХУВЬ ӨСЧЭЭ.

Aдмин / Эдийн засаг

лсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувь, өмнөх оны эцсээс 4.3 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

Өнгөрсөн сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 6.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.4 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 6.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

зураг

Зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 4.8 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.2 хувиар, барааны бүлгийн үнэ 4.6 хувиар,үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувиар өсжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 6 дугаар сард 10.6 хувь гарсан бол 2024 оны 6 дугаар сард 5.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.5 нэгж хувиар буурсан байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (37.3%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 2 нэгж хувиар (62.7%) тус тус нөлөөлсөн байна.

зураг

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.7 хувь ), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.6 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.4 хувь, өмнөх оны эцсээс 3.7 хувь, өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсжээ.

Нийслэлд худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ өнгөрсөн сард 21,000 төгрөг болж, 2022 оны 6 дугаар сараас 20.8 хувиар өсөж, 2023 оны 6 дугаар сараас 6.8 хувиар, өмнөх сараас 6.5 хувиар (408 төгрөгөөр)тус тус буурсан байна.

зураг

Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны зургаадугаар сард 2,466 төгрөг болж, 2022 оны 6 дугаар сараас 80.1 хувиар, 2023 оны 6 дугаар сараас 7.9 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар(12 төгрөгөөр) өсжээ.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ өнгөрсөн сард 2,390 төгрөг болж, 2022 оны зургаадугаар сараас хойш өөрчлөлтгүй байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв

ЭХ СУРВАЛЖ: iKON.MN


Сэтгэгдэл

Самраа сайхан [202.21.109.13] 2024-07-18 13:12:18

Гурил гаднаас оруулж ираад өрсөлдүүлээд хямд гурил хэрэглүүлнэ гээд байсан хүн хэн бэ 1кг нь 3000 байна

Үүрээ [66.181.191.186] 2024-07-18 08:39:19

гурилын үнээ бариач ээ

Зочин [124.158.104.67] 2024-07-18 08:22:53

Хэрэглээны барааны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна үнэ тогтоож.үйлдвэр барих ,ард түмэнээ ажил төрөлтэй болгох хэрэгтэй бна .Инфляцтай уяалдуулж цалин ,тэтгэвэрийн доод хэмжээг нэмэгдүүлж ,байх хэрэгтэй байна .

Иргэн [66.181.189.207] 2024-07-17 20:56:57

Орон нутгийг сонгууль дуусгаад бүгдээрээ нэг чөлөөт үнэ, зах зээлийнхээ зарчимаар амьдрах байхаа тэр нь ч дээр алийн болгон өөх ч биш амьдрахав!!! Бүх зүйлээ чөлөөлөе тэгж байж эцэстээ нэг үнэ тогтох байх!!!

Зочин [66.181.187.240] 2024-07-17 20:58:40

Дэлхийн 3-р дайн болох гээд бусад улс бэлдээд байхад монгол улс цэргийн салбартаа анхаарах цаг болсон.

zochin [64.119.31.179] 2024-07-17 11:11:14

Nuguu ZGazar yasan be. Guriliin une buurna geed l yariad baisan

Гурилын үнэ бол яршиг л байна. [66.181.160.40] 2024-07-17 14:34:54

Та нарыг бүлтийтэл чинь БҮЛТ ҮСРЭХГҮЙ ЮУДАА, манай Засгийн газар. Одоо сонгууль дуусчихсан, юмны үнийг чөлөөтэй тавьчихсан байгаа. Одоо чинь сайд нар ард түмний амьдралыг биш, харин тэдний сонгогдоход тусалсан "ард түмний" асуудлыг шийдэх гэж улайрч байгаа. Хэн яамд, агентлагын дарга, дарганцар болох уу, хэнийг элчин сайдын яамдруу томилох уу, хэнийг одоогийн орон нутгийн сонгуулиар нэр дэвшүүлэх вэ гэдгийг ойрын хэдэн сар шийднэ. Гурилын үнийн асуудлыг 2025 оны хавраас л ажрах завтай болно.

Хаалттай тойрог. Иргэд хохироод суувш. [66.181.160.40] 2024-07-17 10:34:27

Өсөх ёстой үнэ жам ёсоор өссөн байна. Өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй буюу доогуур чанарын зүйл үйлдвэрлэнэ. Тэгээд л гадаадаас зохих чанарын зүйл оруулж ирж байна гээд л үнээ өсгөөд байдаг. МУ-ын Засгийн газар нь стратегийн бүтээгдэхүүнийг үнийг өсгөхөөс хамгаалж зохицуулалт хийж чаддаггүй, үйлдвэрлэгчиддээ хүлээн зөвшөөрөхүйц бодлого санал болгохгүй муухай царайлаад сууж байдаг. Тэгээд л дотооддоо доогуур чанарын тариа будаа ургуулаад л, импортоор өндөр үнэтэй гурил аваад л ...


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.