Наадмын нээлтийг мюзикл хэлбэрээр үзүүлнэ

Aдмин / Энтертайнмент

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг мюзикл хэлбэрээр дэглэн үзүүлнэ. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал “Энэ жилийн наадмын үйл ажиллагааг “Эх дэлхий-Энх оршихуйн цадиг” сэдвээр хийх юм.

Тэрбээр, "Жил бүрийн наадмын нээлт болон хаалтыг найруулагчид өөрийн онцлог, арга барилаар хийдэг. Энэ жилийн хувьд дэлхийн үүсэл, хүн төрөлхтний үүсэлтэй холбоотой эртний хүмүүсийн аж байдал, нүүдэлчдийн үлдээсэн ул мөрийг тусгасан хадны сүг зураг гэх мэт археологийн олдворуудыг инновацын бүтээл болгож, орчин үеийн энтертайнмент хэлбэрт оруулж, мюзикл хэлбэрээр наадмыг нээхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа хийж байна. Үндэснийхээ өв соёлыг орчин үеийн техник технологитой хослуулан бүрэн автомат тайзан дээр хийнэ. Наадмын нээлтэд 1200 гаруй уран бүтээлч оролцоно. Нээлтийн бэлтгэлийн үйл явц 85 хувьтай байна” хэмээн ярилаа.

Найруулагч Ц.Батнайрамдал Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмын соёл урлагийн үйл ажиллагааг найруулснаас гадна 2014-2018 онд Соёлын наадам, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.