Ховдыг урд хөрштэй хоёр дахь боомтоор холбох Байтагийн зам 2025 онд ашиглалтад орно
Булган боомт чиглэлийн авто замаас Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл 2023 оны 11 дүгээр сард хэрэгжиж эхэлсэн. Замын барилгын ажлыг 2025 онд дуусгах төлөвлөгөөтэй байна. Тус авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутаг буюу Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдох боломж нээгдэж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ.
Мөн манай улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган, Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд чухал ач холбогдолтой гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.170] 2024-06-11 13:22:07
Хужаа руу олон боомт нээх шаардлагагүй.Энэ бол гавьяа байгуулж байгаа ажил биш.
Зочин [103.57.95.182] 2024-06-11 22:38:31
Яг тийм наад замаар чинь олон хятад орж ирээд эзлээд суух зорилго агуулж байгаа.