Төмөр замын ажилд оролцож буй хоригдлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг өгөв

Aдмин / Нүүр

Дорноговь аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа. Тодруулбал, тус аймгийн Мандах, Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг сумын чиглэл дэх төмөр замын дэд бүтцийн угсралт, засварын ажилд ажиллаж байгаа хорих ял эдэлж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хууль, журмаар тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгахад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангалтгүй, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймд тус прокурорын газраас Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хоригдлын ажиллах нөхцөлийг сайжруулах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авхуулахаар шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгах үүрэг өгчээ.

Эх сурвалж: УПЕГ


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.22.170] 2024-06-11 14:06:25

ХОРИГДЛУУДАА ОРОСУУД УКРАЙНЫГ БУЛААН ЭЗЛЭХ ТҮРЭМГИЙ ДАЙНДДАА ИХ БУУНЫ БАЙ БОЛГОЖ ХЯДАЖ ДУУСГАЖ БУЙ БОЛ МАНАЙХ ЯМАРЧ АШИГГҮЙ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛД ДАЙЧИЛЖ ДАРАНГУЛСААР Л ...

Зочин [139.5.218.18] 2024-06-11 13:44:07

Yu geh be dee horigodluudiig tomor zamiin ajil daachilan gedeg bol teneg hereg deeren Yun goe hool ogoch goe bailgah be hotod baigaa ajilgvi ajil oldohgvi zaluusaa bag bolgood abaad yabaach Bas hecheel amarsan deed surguuliin oytan zaluus tolboroo hiichih ajil olj hiimeer bain geed gaduur alhaj ybhad horigodoluud daichilaj ajiluulan geh ym yazan tolgoitoi darga nar be


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.