ШИНЖЭЭЧ: "Тэнүүн-Огоо" компанийн бааз дээр очиж автобусуудыг үзэж, судлахад цонх бусад деталийг угсарсны дараа их биеийг будсан

Aдмин / Нүүр

Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.


Их багтаамжийн цахилгаан автобус "Skywell" загварын нийт 160 ширхэг нийлүүлэгдэхээс 55 нь ирж, үйлчилгээнд явж байна. Дунд багтаамжийн "Hyundai County" 50 ширхэг нийлүүлэгдсэн ч үйлчилгээнд яваагүй.

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй "Daewoo BS106" загварын 600 автобус нийлүүлэгдэхээс 100 ширхэг нь Монгол Улсад ирсэн. Эдгээр 100 ширхэг автобус үйлчилгээнд нэг ч яваагүй, 20 ширхэг нь АТҮТ-ийн шалгалтад орсон байдаг.

2023 оны Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын худалдан авах хоёр гэрээ байна. "Skywell", "Hyundai County" автобусыг худалдаж авах гэрээ хүчин төгөлдөр байгаа бол "Daewoo BS106" загварын автобусных хэсэгчлэн цуцалсан байна.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас их багтаамжийн автобусыг хүлээлцэх ажлын хэсэг 2023 оны зургаадугаар сард Мөнхбат даргатай, 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байдаг.

"Skywell" загварын цахилгаан автобусны ерөнхий байдал, хэмжээ, загвар, цахилгааны үзүүлэлтийг агуулсан техникийн баримт бичиг дагалдаж иржээ. Манай хянагч нар өөрийн биеэр очиж танилцсан байдаг.

"Hyundai County" загварын автобус. НИТХ-ын 2022 оны тушаалаар баталсан стандартад дунд багтаамжийн автобус нь 20-26 хүний суудалтай байхаар заасан байдаг. Гэтэл автобусыг худалдан авах үзүүлэлт дээр 18-аас дээш хүний суудалтай гэж заасан байна.

УИХ-аас 2022 онд 24 болон түүнээс дээш 45 хүний суудалтай шинэ автобусыг импортын татвараас чөлөөлөхөөр заасан байдаг. Тухайн боловсруулагдсан техникийн үзүүлэлтүүдийг холбогдох баримт бичгийг харахгүйгээр хийсэн байна. Үүнээс болж гааль татварын асуудал үүссэн. Хотын даргын захирамжийн дагуу гаалийн татварыг бүрэн төлж барагдуулсан байгаа.

Дунд багтаамжийн "Hyundai County" загварын автобусанд техникийн 28 үзүүлэлтийг тусгасан байдгаас зургаан үзүүлэлтээр тэнцэхгүй гэсэн дүн шинжилгээ гаргасан. Тухайн автобусны шил гэрэл бууруулагчтай, давхар вакум цонхтой байхаар төлөвлөгдсөн ч хүлээж авсан автобус гэрэл бууруулагчгүй, дан шилтэй, цан арилгагчгүй байсан байна. Гурван халаалтын системтэй, байхаас хоёр, орох, гарах шатны өндөр 30-аас дээш байсан.

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй "Daewoo BS106" загварын автобусны үйлдвэрлэгчийн техникийн баримт бичиг. Уг бичгийг гаалийн газраас албан ёсоор авсан. Бүх арлын дугаарыг нэгэн зэрэг шивээд явуулсан явдал гарсан.

2023 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй "Daewoo BS106" загварын эхний 20 автобусыг хүлээлцсэн комиссын акт дээр шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байна.

зураг

Тухайн автобусыг хүлээж авахад ямар асуудал үүссэнийг шинжлэхэд зөрүүтэй найман үзүүлэлт гарсан гэж үзлээ.

зураг

"Daewoo BS106 загварын автобусны техникийн тодорхойлолтод дизель Евро V босоо байрлалтай байна гэж заасан ч хүлээж авсан автобусных дизель Евро II төрлийн мотортой байжээ.

Урд, хойд тэнхлэг хийн нуман амортизатортай байх ёстой боловч хуудсан нумтай байна. Гэрлийн тусгал нь 10,000-225,000 cd стандарттай ч ойрын гэрлийн тусгал нь 10,000cd-гээс доош байсныг АТҮТ-ийн шалгалтаар нотлогдсон байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шат, тавцантай байх, тэргэнцэр байрших байршил, бэхэлгээтэй байх ёстой ч аль нь ч байгаагүй.

Чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэц самбартай байна гэж заасан боловч хийгдээгүй. Сүүлд нэмэлтээр хийсэн байсныг шалгалтаар илрүүлсэн байдаг.

"Тэнүүн-Огоо" компанийн бааз дээр очиж автобусыг үзэж, судлахад цонх бусад деталийг угсарсны дараа их биеийг будсан гэж дүгнэсэн байгаа. Энэхүү будалтууд нэг автобус дээр байгаа эсэхийг шалгахад бусад автобусанд нийтлэг байсан.

зураг

зураг

зураг

зураг

Автобусны хойд хаалганы дээд баруун булангийн будаг, дээд шилний гагнаасыг бохир хийсэн. Автобуснуудын цонхыг 0.5-1 см-ийн зайтай хийсэн байсан. Хөдөлгүүрийн зай завсрыг барилгын хөөсөөр битүүлсэн. Доод хэсгийн эд ангийг овоорсон, урссан байдалтай будсан. Будах ёсгүй эд ангиуд руу будаг шүршсэн.

Төв талбай дээр олон нийтэд автобуснуудыг танилцуулсны дараа АТҮТ-өөс 100 автобусанд дахин техникийн үзлэг хийхэд 99 нь тэнцээгүй, нэг автобус тэнцсэн.

94 автобус гэрлийн байдлаар, 71 нь утаа, найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй. Тухайн автобуснууд утааны дээд хязгаараас хоёр дахин их байсан нь дахин шинжилгээгээр нотлогдсон байна.

Шалгалтын явцад VIN код буюу арлын дугаар гишгүүр дээр байрласан байгаа. Стандартын дагуу арлын дугаар нь автобусны урд хаалганы дээд хэсэгт байрлах ёстой байдаг гэж танилцууллаа.


Сэтгэгдэл

Irgen [202.9.41.23] 2024-05-25 11:40:38

ZASS Tenuun ogoo buruutai.eree tuleed.eeree shorond bga.MAN heden buzar ulsaa tselmesen SU.Hurelbaatar.B.Javhlan.Sodbaatar.Choijilsuren.Delgersaihan.Sarangerel gd novshnuudaa shorond hiigeech.8 jil esreg Nam .Tatvar burduulj bga buhnee muu helj.dooshoo hiilee.Idoo shudargaar MAN Hulgaichaa shalga.

Зочин [202.126.90.248] 2024-05-23 15:26:45

222

Зочин [203.91.115.43] 2024-05-24 12:08:40

НАМ БУУАЖАЛААД АВТОБУСТАЙ НЬ ШАТАА!!!!!

Зочин [118.79.91.114] 2024-05-23 14:59:29

uls ooroo shuud ter companiudtai n gereegee hiichih heregtei shuu dee. zaaval dund n company oruulaad bh yu bdag yum. ulsiin omnoos geree hiideg alvan tushaaltanuudiig sain hyanalt taviad shalgaad bhad bolno shuu dee. buh tenderuud oorsdiin humuusdee ogdog odoo tender zarj amidardag luivarchid mash ih bolson

Болд [66.181.191.24] 2024-05-23 13:26:48

Өө ямар аймаар хүмүүс бэ? Сумьяабазарт ёстой итгэж явсан юмсан

Иргэн [103.212.117.197] 2024-05-23 11:54:14

СУМЬЯБАЗАР тэргүүтэй дарга нар ядарч буруугүй татвар төлөгчдийн буруу юм байна ш дээ

Baatar [66.181.179.24] 2024-05-22 22:30:13

Manai ulsiin ers barigchid yostoi aimaar luivarchid umaa araich deee taminaaa

Зочин [203.91.115.45] 2024-05-22 18:36:51

Ял өгөөд торгоод явуул .Луйварчид

Зочин [122.201.31.226] 2024-05-24 23:23:59

Бууд

Уншигч [202.126.90.202] 2024-05-22 17:03:55

Арайчдээ хогийн цэг дээр хаягдсан машин шиг л харагдаж байна яасан муухай сэтгэлгүй ард иргэдээ дорд үзсэн шуналтай компани вэ

Зочин [202.126.90.248] 2024-05-23 15:29:12

333³³


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.