Монгол улс аялал жуулчлалын салбарын үнэлгээгээр дэлхийн 119 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэв

Aдмин / Нүүр

Дэлхийн Эдийн Засгийн Чуулган байгууллага дэлхийн 119 улсын аялал жуулчлалын хөгжлийг үнэлсэн “Travel & Tourism Development Index 2024” тайлангаа өчигдөр танилцуулжээ.

Ингэхдээ улс бүрийн аялал жуулчлалын салбарын орчин нөхцөл, бодлого, дэд бүтэц ба үйлчилгээ, нөөц, тогтвортой байдал гэсэн таван гол бүлэг үзүүлэлтийг 1-ээс 7 хүртэл оноогоор дүгнэсэн байна.

Монгол улсын хувьд 3.57 ерөнхий оноогоор уг жагсаалтын 85 дугаарт эрэмбэлэгджээ.

Энэ нь 2019 оны үнэлгээнээс 6 байраар ухарсан үзүүлэлт юм байна.

Монгол улсын аялал жуулчлалын салбарын хувьд хамгийн өндөр үнэлгээ авсан дэд үзүүлэлт нь 5.70 оноотой эрүүл ахуй, ариун цэвэр үзүүлэлт болжээ. Харин хамгийн бага үнэлгээг 1.31 оноо авсан “Non-Leisure Resource” (бизнес, боловсрол, эрүүл мэнд гэх мэт амралт зугаалгын бус зорилготой аялал жуулчлалын нөөц) үзүүлэлт болсон байна.

зураг

Жагсаалтын эхний 10 байранд

  1. АНУ
  2. Испани
  3. Япон
  4. Франц
  5. Австрали
  6. Герман
  7. Их Британи
  8. Хятад
  9. Итали
  10. Швейцар улсууд жагсжээ.

Хамгийн сүүлийн 10 байранд Зимбабве, Хондурас, Нигери, Бенин, Кот Дивуар, Малави, Ангол, Камерун, Сьерра Леон, Мали улсууд жагссан байна.

Эх сурвалж: World Economic Forum


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.