Өнөөдөр Монгол-Киргиз улсын хооронд дипломат харилцаа тогтоосон өдөр

Aдмин / Нүүр

Өнөөдөр Монгол-Киргиз хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон өдөр тохиож байна. Хоёр улс анх 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоож байв.

Монгол Улс, Киргиз Улсын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж буй 19 орчим Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийг байгуулсан. Үндсэн гол хэлэлцээр:

-БНМАУ, ЗСБНКырУ-ын хоорондын найрамдалт шууд харилцааны шугамаар 1987-1990 онд хамтран ажиллах тухай хэлэлцээр (1986),

-Монгол Улс, БНКирУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ (1993),

-Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНКирУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1993),

-Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНКирУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1999),

-Монгол Улс, БНКирУ-ын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ (1999),

-Монгол-Киргизийн хамтарсан тунхаглал (2002),

-Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын хамтын ажиллагааны тухай Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комисс байгуулах тухай болон түүнийг үүргийн тухай 1993 оны долоодугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар, БНКирУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол (2012).

Хоёр улсын худалдааны нийт эргэлт 2019 оны байдлаар ойролцоогоор 751 мянган ам.доллар. Экспортын хэмжээ-413 мянган ам.доллар бол импортын хэмжээ 338 мянган сая ам.доллар юм.

Монгол Улсаас хийж байсан дээд, өндөр түвшний айлчлалуудаас дурдвал,

-1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди,

-2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр,

-2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

-2003 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир,

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын уулзалтад 2012 онд оролцсон.

-1993 онд Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн тус тус айлчилж байв.

Монгол Улсад хийж байсан дээд, өндөр түвшний айлчлалуудаас дурдвал,

-1993, 2002 онд Ерөнхийлөгч А.Акаев,

-2004 онд Парламентын доод танхимын төлөөлөгчдийн хурлын дарга А.Борубаев,

-2014 онд Ерөнхий сайд Д.К.Оторбаев,

-2012 онд Гадаад хэргийн сайд Эрлан Бекешович Абдылдаев,

-БНКирУ-ын Ерөнхийлөгч асан Р.Отунбаева 2015 онд болсон Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцсон.

-Улаанбаатар хотноо 2013 онд болсон АОХН-ийн сайд нарын бага хуралд Киргизийн Гадаад хэргийн сайд Эрлан Бекешович Абдылдаев тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 2013 онд Киргизийн Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Гадаад хэргийн сайд Эрлан Бекешович Абдылдаев оролцсон аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.