"Милано кортина - 2026” өвлийн олимпын наадмын тасалбар бүртгэл эхэллээ

Aдмин / Спорт

25 дахь удаагийн Өвлийн олимпын наадам Италийн Милан, Кортина д‘Ампеццо хотуудад 2026 оны 02-р сарын 06-22-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдэг 3,500 гаруй тамирчид 16 спортын төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Италийн Альпийн үзэсгэлэнт бүс нутагт 20 жилийн дараа Өвлийн олимп эргэн ирж байна. “Милано Кортина - 2026” Өвлийн олимпын наадмын тасалбар захиалгын бүртгэл https://tickets.milanocortina2026.org/ вебсайт дээр 2025.01.15-ний өдөр эхэлсэн бөгөөд 2025.02.06-ний өдөр буюу нээлтийн ёслолоос яг нэг жилийн өмнө албан ёсоор зарагдаж эхэлж байна.

“Милано Кортина – 2026” нь түүхэн дэх хүйсийн тэнцвэрийг хамгийн ихээр хадгалсан Өвлийн олимпын наадам байх бөгөөд оролцогч тамирчдын 47%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хосын льюж чарга, холимог багийн скелетон чарганы төрлүүд нэмэгджээ.

Өвлийн паралимпын наадмын тухайд 2026 оны 03-р сарын 06-15-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд 600 гаруй тамирчид спортын 6 төрөлд 79 багц медалийн төлөө өрсөлдөх болно. Энэ үеэр өвлийн паралимпын наадмын 50 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.