АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлана

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилд орсноосоо хойш гарын үсэг зурсан эхний зарлигуудын нэг нь тус улсад төрсөн хүүхдүүдэд шууд АНУ-ын иргэншил олгодог явдлыг хязгаарлах шийдвэр байв.

Гэсэн хэдий ч эдгээр хүүхдүүдэд иргэншил олгох зарчим Үндсэн хуульд тусгагдсан байдаг тул Ерөнхийлөгчийн зарлигаар цуцлах боломжгүй гэдгийг шинжээчид хэлж байна.

Д.Трампын тушаал гарсан даруйд АНУ-ын хүний эрхийг хамгаалах хамгийн эртний байгууллагуудын нэг болох Америкийн иргэний эрх чөлөөний холбоо (ACLU) болон бусад холбоод Д.Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийг Нью-Хэмпшир муж улсын Тойргийн шүүх хэлэлцэнэ.

“АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохоос татгалзах нь Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй Америкийн үнэт зүйлсийг бүдүүлэг хэрцгийгээр үгүйсгэж байна” гэж ACLU-ийн тэргүүн Энтони Ромеро мэдэгджээ.

Үүнтэй төстэй нэхэмжлэлийг Ардчилсан намын хяналтад байдаг 18 муж улс, Сан-Франциско болон Колумбийн тойргийн (Вашингтон) төлөөлөгчдөөс бүрдсэн эвсэл мягмар гаргийн орой Массачусетс муж улсын Бостон хотын Тойргийн шүүхэд гаргасан байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.95] 2025-01-24 11:14:48

Хөгжилтэй оронд очиж төрөөд иргэншил авч, яс тавих болохоор Монголд ирэх гэдэг монгол хүний аминч үзлийн илэрхийлэл юм даа.

Hey [103.212.119.152] 2025-01-23 09:10:55

Fuck off tramp

Хэний төлөө ингэх юм бэ? [66.181.182.37] 2025-01-22 22:23:01

Нэртэйгээр нь бүх мексик, украйн, польш, литв, латви, хятад, энэтхэг, монголчууд АНУ-д очиод төрчихөөч дээ. АНУ тэгээд тэднийг өөрийн иргэн болгож авах ёстой юу? Уугуул америкчуудын амьдрал хогийн болно ш дээ.

Зочин [174.245.81.230] 2025-01-23 13:11:11

Kkk uuguul amerikchuud gj heniig heleed bgn uuruu? Indianchuud uu? Ugaasaa divan garaviin hog boltson l bga shd. Esvel uuguul tsagaachid geh gee yu chi? Kkkk niiteeree tsagaachchiin oron bhd baga solior

Зочин [202.9.40.248] 2025-01-22 13:58:44

Фашист Трамп


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.