Дональд Трамп крипто зөвлөл байгуулна

Aдмин / Гадаад мэдээ

Дональд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалаа албан ёсоор авсан даруйдаа криптовалютыг "Үндэсний тэргүүлэх чиглэл" болгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн.

Түүний засаг захиргаа крипто салбарын мэргэжилтнүүдэд дуу хоолойгоо хүргэх боломж олгохын тулд крипто зөвлөл байгуулахаар төлөвлөж, банкууд тэдэнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах болон криптовалюттай холбоотой маргаантай бодлогуудад хариу өгөх захиргааны зарлиг гаргах аж.

Трампын төлөвлөгөөнд төрийн байгууллагууд криптовалюттай холбоотой бодлогуудаа нягталж, энэ салбарт өрнөж буй шүүхийн хэргүүдийг түр зогсоох чиглэлүүд багтжээ. Мөн голлох санал бол seized (хураагдсан) Bitcoin-оор үндэсний нөөц бий болгож, өрийг шийдвэрлэх стратегийн хөрөнгө болгох явдал аж.

Уг нөөцийг бий болгоход нэг жилийн хугацаанд 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд АНУ-ын Засгийн газар одоогоор 20 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хураагдсан Bitcoin эзэмшиж байгаа гэж мэдээлжээ.

Bitcoin-оос гадна Трамп Solana (SOL), XRP зэрэг криптовалютуудад зориулан Америкийн тэргүүлэх стратегийн нөөц бий болгох боломжийг судалж байгаа аж. Энэ мэдээ гарснаар Bitcoin 44 хувиар өсөж, 100,000 долларт хүрсэн бол бусад криптовалютууд ч огцом өсөлт үзүүлж байна.

Эх сурвалж: IDAX, CRYPTO NEWS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Бүжинлхам [202.126.89.106] 2025-01-21 21:31:18

Их гоё сонирхолтой байлаа дахиад мэдээ оруулаарай

Зочин [202.126.89.106] 2025-01-21 22:05:30

Хэзээ шинэ мэдээ оруулах вэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.