“Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аяны супер азтанууд шагналаа гардан авлаа

Д.Тулга / Эдийн засаг

Голомт банк болон EasyPay хамтран бизнес эрхлэгч иргэд, харилцагчдадаа зориулан 2024 оны 09-р сараас 12-р сарын хооронд “Аялалтай, Автомашинтай” сугалаат аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Нийт 4 сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү аяны хүрээнд Голомт банкны NEWLAND брэндийн ПОС төхөөрөмжөөр орлого хүлээн авдаг иргэдийн орлогын дүнгийн 100,000₮ тутамд 1ш сугалаа олгосон.

Аяны хугацаанд нийт 8 сая гаруй сугалаа үүссэн бөгөөд эдгээр харилцагчдаас SAMSUNG GALAXY A14 гар утасны 20 азтан, 200,000₮-ийн хадгаламж нээлгэх эрхийн бичгийн 8 азтаныг сар бүр тодруулж, урамшуулсан билээ. Харин супер шагналын эздийг 2025.01.15-ны өдөр Golomt Bank, Easypay POS фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж,ялагчдад Lexus HS 250 автомашин болон Тайланд Улс руу аялах эрхийг албан ёсоор гардуулан өглөө.

Азтаны зураг

Голомт банк цаашид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллыг тогтмол хэрэгжүүлэх тул бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг Голомт банкны мерчантын үйлчилгээнд нэгдэхийг урьж байна.


Сэтгэгдэл

номинжаргал [122.201.31.26] 2025-01-23 19:19:32

баяр хүргье

Зочин [202.9.46.61] 2025-01-23 22:23:39

Муухай бна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.