ЗГ: Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замыг нэгтгэж, орон тоог 30 хүртэл хувиар бууруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.22/ болж, гаргасан шийдвэрүүдийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр "Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замыг нэгтгэнэ. Ингэснээр чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл бууруулна. Цаашдаа ийм бодитой тооцоолол хийнэ.
Сая "Эрчист Монгол" дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр, ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөг хэмнэнэ. Тоогоор харуулж, танилцуулна.
Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр авч шийдвэрлэнэ.
Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн байна. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ.
Ажлын хэсгийн ахлагчийн хувиар МҮХАҮТ болон худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллах санал хүргүүлж байна. Энэ талаарх гомдол саналыг нээлттэй авч эхэлнэ.
Мөн Ерөнхийлөгч асан, Чингис хаан одонт П.Очирбат таалал төгссөнтэй холбоотойгоор орон даяар гашуудал зарлах зарлиг гарсан. Үүний хүрээнд гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх ёслолын комиссыг миний бие ахалж байна.
Тухайн цаг үед хамтран зүтгэж явсан нөхөд нь оролцож, Монгол Улсынхаа анхны Ерөнхийлөгчийг Баасан гаригт эцсийн замд нь үднэ. УИХ, Засгийн газрын түвшинд энэ үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна" гэв.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.91] 2025-01-22 16:23:18
Цахим платформуудыг сайжруулж төрийн албаны орон тоог нийтэд нь 30%-иар бууруулахыг ойрын хугацаанд зорилго болгох хэрэгтэй.
Irgen [202.9.41.85] 2025-01-22 16:22:34
TZ gedeer togloj boldog gazar gj bodood bnuu.UBTZd meregjiliin bud hun taviad.jinhene unagan TZchin meregjiliin injner .zamiin chadvartai darga bhgui bolloo.Odoo zamd yvah uilchlegch ch bhgui.4.6 honog yvaad buuj chadahgui.sunaj ajillaj bn.Jilees jild TZiin teeveriin orlogo nemegdej.Ariin haalgaar avsan hurgan dargaas 7.5 terbum garch bhd.huiten haluund ajillaj bga ajilchdiin tsalin uland bn.7.5 terbumiig tsaash n shalgaval dendui ih uom garah bsan ch ATG.Shuuh shuud haaj baih jisheetei.Iim lbn
зочин [202.9.46.51] 2025-01-22 16:21:48
монголд бизнесиин орчин алга хувиин хэвшил банкни өндөр хүү төлж чадах чадамжгүи элгээрээ хэвтэж баина даа
Зочин [59.153.112.130] 2025-01-22 15:12:09
УЧРАЛ САЙД АА. ОРОН ТОО ЦОМХОТГОХ БҮРД АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭНЭ, АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭХ БҮРД АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ШАЛНЫ АЛЧУУР БОЛНО. ХАРИН ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ. ( ТОЛГОЙГ ). БАГАСГАХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ
Зочин [15.235.216.113] 2025-01-22 14:59:12
Эргүүтсэн мал шиг хүмүүс бидний толгой дээр сандайлсны гай энэ шүү дээ.
Irgen [103.212.117.119] 2025-01-22 14:58:10
Хүндэтгэл, гашуудал хоёрыг гуйж бас хүчээр авч болдоггүй юмаа. Хүндлэх хүнээ хэлүүлэлтгүй хүндэлдэг, гашуудах ёстой хүнээ сэтгэлдээ залбирч харуусдаг ухаант ард түмэн билээ.