Асран хамгаалагч нь сураггүй алга болвол хүүхдийн тэтгэмжийн мөнгийг түр хугацаанд олгохгүй
Монгол улсын хэмжээнд 600 гаруй хүүхдийн тэтгэмжийн мөнгө олголтыг түр зогсоожээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу дараах хэдэн тохиолдолд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түр зогсоодог.
Үүнд:
- эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон,
- эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд тэтгэмжийн мөнгө олгохгүй гэж заажээ.
Уг журмаар мөн өрхийн гишүүд хүүхдийн мөнгийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээлд суутгахыг хориглоно гэж зохицуулсан байна. Харин сураггүй алга болсон асран хамгаалагчид эргэж ирсэн тохиолдолд тухайн тэтгэмжийн олгогдоогүй саруудыг нөхөж өгдөг байна.
Сэтгэгдэл