Махны үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна
БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говийн эко хүнс” ХХК-ны мах боловсруулах үйлдвэрт мэдээллийн мөрөөр ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, Мал эмнэлгийн хяналтын улсын байцагчид нийт 9 дээж авч, Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид, байгаль орчин, эрүүл ахуй, хүнсний хяналтын чиглэлийн улсын байцаагчид хэрэглээний ус, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид дээжийг хүргүүлэн ажиллаад байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл
Zochin [122.201.31.101] 2024-03-21 14:34:19
Zudand uhsen baahan zowloguud oruulj irsen bha
Зочин [202.9.47.16] 2024-03-21 13:39:09
Энэ өмхий махаа хятад руу зардаг гэж худлаа тархи угаах гэсэн тэнэг аргаасаа ичээч. Мэдээж энэ өмхийрсөн махуудыг үхэр монголчуудыг хордуулж алах гэж байгаа тэнэг хүнд ч ойлгомжтой.